Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг “Тоёоко инн” зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол иржээ

Л.Бямбажав
2022/10/28

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийн мэдээллийг 7787-7768 дугаарын утсаар авахаа цахим хуудастаа зарласан.

 Тус дугаарын утсаар аравдугаар сарын 20-ны өдрөөс хойш иргэн, ААН-ээс найман гомдол ирсэн байна. Тухайлбал, 8069 дугаараас БНХАУ-ын иргэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн н.Одхүүтэй хамтран барилга барихаар 2013 онд гэрээ байгуулаад залилуулсан гэх гомдол,

Мөн Дорноговь аймгийн Зам-Үүдээс нүүрс тээвэрлэдэг С компани  2017 онд УБТЗ-ын эзэмшил газрыг түрээслэх гэрээ байгуулж улмаар УБТЗ үндэслэлгүйгээр газрын түрээсийг нэмэгдүүлж үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулсан тухай, 

 8878 дугаараас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ч.Энхтайван тус компанийн 50 хувийг эзэмших зорилгоор дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагаанд нь  саад хийж байгаа талаар, 

 8087 дугаараас “Тоёоко инн”зочид буудлын эзэн, гадаад улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол  мэдээлэл иржээ.

Эдгээр гомдлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэсэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. 


14
angry
1
care
8
haha
18
liked
8
love
10
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18