Мэдээллийн технологийн старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбож, хамтран ажиллах санал тавилаа

Л.Бямбажав
2022/10/28

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.10.27/ Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэд сайд Жүн Ен Чантай уулзлаа.


БНСУ-д мэдээллийн технологийн компаниудыг Засгийн газрын бодлогоор дэмжиж, бие даасан сан байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Харилцаа  холбооны сан, Гарааны бизнес эрхлэгчид буюу старт-ап компаниудыг дэмжих сан үйл ажиллагаа явуулдаг ажээ. Мэдээллийн технологийг хөгжүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж, энэ чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгааг дэд сайд Жүн Ен Чан онцлон тэмдэглэв.


Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбож аутсорсингийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар саналаа илэрхийлж, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогын талаар танилцуулав.  



Мөн БНСУ-ын Үндэсний ассамблейгаас санаачлан хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааны сайн туршлагыг Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” хөтөлбөртэй уялдуулах талаар ярилцаж, санал солилцсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18