УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж эхэллээ

Л.Бямбажав
2022/10/28

Хөрш орнуудын хилийн боомтын төмөр замаар экспорт импортын ачаа тээврийн урсгалыг өсгөх гол үндсэн нөхцөл нь галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх явдал юм.  Цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ өнгөрсөн оны эцсээр Замын-Үүд - Эрээн өртөөгөөр  хүлээн авах экспортын ачаатай галт тэрэгний тоог эрс багасгасан нь манай улсын экспортын тээврийн хэмжээ багасч, эдийн засагт үлэмж хүндрэл үүсгэсэн.

 Энэ асуудалд “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарч, экспортын тээврийн хэмжээг өсгөхийн тулд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар хятадын төмөр замд хүсэлт тавьж, хамтран ажилласнаар Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өдөр бүр 14 галт тэргийг хятадын Эрээн өртөөнд хүлээлгэн өгч эхэлснээр галт тэрэг солилцоо хоёр улсын төмөр замуудын хэлэлцэн тохирсон хэмжээнд хүрээд байна. Гэсэн ч УБТЗ цар тахлын хүндрэлийн улмаас алдсан боломжоо нөхөж, экспортын тээврийн хэмжээг өсгөхийн тулд галт тэрэг солилцоог улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. УБТЗ 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Эрээн өртөөнд гурван ч удаа хоногт 15 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна.

 Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

                                                                        


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18