Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн 57 хэргийн жагсаалтыг танилцуулж байна

Л.Бямбажав
2022/10/28

 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  гаднын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэргийн жагсаалтыг олон нийтэд ил болгоно гэдгийг энэ сарын 19-нд мэдээлсэн билээ. Тэгвэл яг одоо уг асуудлаар тэрбээр мэдээлэл хийж байна.


Манай улсад одоогийн байдлаар 20 орчим мянган гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж буй. Энэ тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ " Гаднын хөрөнгө оруулалттай компани монголд үйл ажиллагаа явуулахад хуулийн этгээд байгуулахаас эхлээд хүндрэл тулгардаг гэдгийг хэлж байсан. Түүнчлэн манайд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэж авахад  хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлж байгаа дүн өндөр байгаа. Түүнчлэн зарим хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилдөж байгаа зэрэг олон бэрхшээлийг тэд ярьсан. Эдгээр тулгамдаж  буй бүх бэрхшээлүүдийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад дагах хуулиудыг өргөн барих замаар шийдвэрлэнэ. 

Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамтарч хувьцаа эзэмшиж байсан нөхдүүд нь иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдогдуулан тонон дээрэмдсэн. Ингэхдээ хууль хүчний байгууллагатай хамтарсан хэрнүүдийг түүвэр судалгааг хийж байгаа. Улмаар УЕП болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай хамтарч, ажлын хэсгийн санал дүгнэлтээ гардуулахаар бэлтгэж байна. Түүнчлэн 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн, хэн холбогдсон, ямар прокурор хяналт тавьж ажилласан болон хэрэг нь хэрхэн хаагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг нь яаж дарагдсан зэрэг мэдээллүүдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ.  Ерөнхий прокуроор, ТЕГ-ын даргаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан зэрэг хүмүүст хүртэл холбогдох хэргүүдийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулна. 

 Энэ хэрэг прокурорын дунд, дээш шат, шүүх, мөрдөн шалгах байгууллага, цагдаа, тагнуул, прокурорын байгууллагад ажиллаж байгаа болон АТГ-д ажиллаж байсан зэрэг хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой учир олон нийтийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Энэ ажлыг хийснээр бид цаашид гаднын хөрөнгө оруулагчид бидэнд итгэх итгэл төрнө. Гаднын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг бүлэглэлийн үйл ажиллагааг эцэслэнэ. Ингэснээс гаднын хөрөнгө оруулалт манайд орж ирэх боломж бүрдэнэ" хэмээсэн.


1
angry
1
care
3
haha
13
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18