Батлагдсан стандарт нь бүх салбарт хэрэгждэг байхад Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарна

М.Төгөлдөр
2022/10/27

Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэн, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах, уг асуудлыг олон улсын түвшинд хүргэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Стандарт нь бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн амын амьдралын чанарыг сайжруулах, үндэс суурь нь учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг салбар тус бүрийн төлөөллийг оролцуулан хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

Хурлын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан Стандартчилал, Хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалын төслийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн дотор боловсруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Олон Улсын жишигт нийцүүлэх, Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал авах, хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулахыг ажлын хэсгийн гишүүдэд, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Дэд ажлын хэсгээрээ хэлэлцүүлэх, Дэд ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, хуулийн төслийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор ажлын хэсэгт танилцуулахыг үүрэг болголоо. Мөн ажлын дэд хэсэгт оролцож буй албан хаагчдыг ажиллах нөхцөл, бололцоогоор хангаж, гүйцэтгэлд нь тухай бүр хяналт тавьж ажиллах, тохирлын үнэлгээний байгууллагуудыг шинээр бий болгох, бодлогоор дэмжих тодорхой төлөвлөгөө гарган танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд тус тус үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 31 минутын өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 54 минутын өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 2 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 2 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 3 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 3 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 4 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 5 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 2026/03/28
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 2026/03/28
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 2026/03/28