Монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ-г бүтээжээ

М.Төгөлдөр
2022/10/27

Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцуулах үеэр монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ /Egune/-г бүтээснээ танилцууллаа. Цахим хөтөч болох тус виртуал модель нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулснаас гадна Хотын даргатай ярилцлаа. Эгүнэ одоогийн байдлаар цаг агаарын мэдээ, агаарын чанар, түгжрэлийн мэдээллээс гадна гэрийн автоматжуулалт, төрийн  үйлчилгээний талаар мэдээлэл өгч чадах аж. Мөн онигоо ярьж, гэрэл асааж, гэрлийн өнгө сольсон юм. Түүнчлэн Хотын даргад Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл автобусаар 16 минут явж хүрэх, “Мишээл экспо”-д агаарын чанар хэвийн байгааг танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11.000 иргэн байгаагийн 6000  нь насанд хүрсэн иргэн байдаг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх орчныг бүрэн хангах гэсэн зорилтыг тусгасан. Тэгвэл харааны бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээ цахимаар авах боломжийг технологийн шийдлээр мөн  бий болгожээ.

Г.ЛХАМСҮРЭН: УЛААНБААТАР 2024 ОН ГЭХЭД 100 ХУВЬ ЦАХИМ ХОТ БОЛНО

Мэдээллийн технологийн үндэсний 70  гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон “Ай Си Ти групп” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн энэ үеэр “Технологийн салбарын хувьд түүхэн өдөр тохиож байна. Бид анх удаа монгол хэл ойлгодог виртуал роботыг танилцууллаа. Энэ нь ирээдүйн Монгол Улсын болон Улаанбаатар хотын хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэдэгт технологийн салбарын төлөөллүүд бүрэн итгэж байна. Сая танилцуулсан технологийн шийдлүүд бүгд монгол залуусын бүтээл. Бид өөрсдөө бүтээж, монголчууд хамтарч чаддаг юм байна гэдгийн тод жишээ юм. Технологийн дэвшил, дэлхийн хурдацтай өөрчлөлтөд монголчууд бэлэн байх ёстой. Монгол хэл, Монгол Улс оршин тогтнохын тулд Чимэгэ, Эгүнэ зэрэг монгол хэлийг ойлгодог робот зайлшгүй байх шаардлагатай. Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж, технологийн боломжийг зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарт ашигласнаар Улаанбаатар 2024 он гэхэд 100 хувь цахим хот болно гэдэгт итгэлтэй байна. Засаг захиргаа, хот төлөвлөлтөөр дэлхийд түрүүлж гишгэсэн цахим хот болох боломж бүрэн байна гэдгийг өнөөдөр харлаа. Энэ бүхнийг бодлогоор дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, хотын удирдлагуудад маш их баярлалаа” хэмээв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


1
angry
0
care
3
haha
0
liked
2
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18