“Хөх сүрэг” төсөл унаж буй койнуудын араас орсон уу?

Н.Мижидмаа
2022/10/26

Өнгөрсөн жил манайд олон төрлийн койнууд гарч иргэд ихээр мөнгөө оруулсан. Гэвч койнуудын үнэ унаж иргэдэд хохирол учруулж эхэлсэн юм. 

Харин “Хөх Сүрэг” бол койнтой ижлээр хөрөнгө оруулалт татаж мал өсгөхөөр олон нийтэд сурталчилгаагаа хийсэн. Өөрөөр хэлбэл та Хөх Сүрэг компанитай гэрээ байгуулж хөрөнгө оруулан мал эзэмшээд, тухайн компаниар малаа өсгүүлж жил бүр малынхаа өгөөжөөс хүртэх юм. 

Тэгвэл энэхүү төсөл хэр бодитой хэрэгжиж байгааг судалж үзлээ. 

Иргэд  тухайн компанитай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж жил бүр өгөөж хүртэхээс гадна үндсэн малаа өсгүүлж авах төсөл аж. Тэгвэл ямартай ч төсөл зохион байгуулагчдын зүгээс эхний жилдээ мал аж ахуйн төслийн сууриа амжилттай тавьсан байгаа нь олон нийтэд ил байна. Мөн үүнээс гадна өгөөжөө авсан хүмүүс сэтгэл хангалуун байгаа юм байна. 

    

   

Хөх сүргийнхэн малчдаа сонгон шалгаруулж бэлтгээд суурь малаа үе шаттайгаар бүрдүүлээд эхэлсэн байна. 

Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тайлбарлаж буйгаар энэхүү төслийн онцлог нь мал аж ахуйн салбарыг тооноос чанарт шилжүүлж, малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь бэлчээрийн асуудал болон хөрөнгө оруулагчдын хөрөнгө эрсдэлд орохоос сэргийлж буйг онцолж байна. 

Тэд хөрөнгө оруулалтаараа суурь малаа бэлдэхээс гадна, үйлдвэр, мал бордох аж ахуй, хаваржаа намаржаа, малын тэжээл тариалж буй газар тариалангаа бэлтгэсэн байгаа нь төслийн сууриа амжилттай тавьж буйг илтгэж байна гэж ойлгож болно.

Мөн нөгөө талаасаа эргэлзээ төрүүлж байгаа зүйл нь малын тоо тогтмол байдаггүй, хөрөнгө оруулсан эзэмшигчид нь малаа наслахгүй, зүслэхгүй юм байна. Гэвч энэхүү төсөл нь койнуудыг  бодвол бодитоор хэрэгжиж, үр өгөөжөө өгч буй цөөн төслүүдийн нэг байж болох юм.


1
angry
3
care
10
haha
17
liked
9
love
6
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18