Германы Социал демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх Монгол Улсад айлчилж байна

Л.Бямбажав
2022/10/25

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар ХБНГУ-ын Бундестаг дахь Германы социал демократ нам /СДН/-ын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх 2022 оны 10 дугаар сарын 25-наас 27-ны  өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

 Айлчлалын хүрээнд Германы Социал Демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Ц.Идэрбат, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар хүлээн авч уулзлаа.

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоёр улс, нам, парламентын хоорондын харилцаа гүнзгийрэх нөхцөл бүрдэж байгаа нь Таны манай улсад айлчилж байгаагаас шууд харж болохоор байна.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 10 сарын 12-15-нд Герман улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Холбооны канцлер О.Шольцтой уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, харилцааны талаар ярилцсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал хоёр улсан хөгжил, тэр дундаа хоёр намын харилцаанд чухал хувь нэмэр болсон гэж үзэж байгаа. Энэ хүрээнд эрчим хүч, уул уурхайн салбар болон нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар хэлэлцсэн байна.


 Монгол Улс Европ дахь 3 дахь хөршөө ХБНГУ-ыг гэж үзэж байгаа. Сүүлийн үед 2 улсын болон 2 намын харилцаа сайжирч байна. Өнгөрсөн 5 сард МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Герман улсад айлчилсан. Цаашид олон чиглэлд хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Монголд социал демократ үзэл баримтлалыг хөгжүүлэхэд Монгол дахь Фридрих-Эбертийн сан онцлох үүрэгтэй ажиллаж байна” гэв.

"Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаанд хүрэх чиглэлд хамтарч ажиллах сонирхолтой байна"

Харин Германы Социал Демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх хэлэхдээ “Миний хувьд зөвхөн Германы социал демократ намын бүлгийн даргын хувиар биш Фридрих-Эбертийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд ирсэн. Герман-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023 онд тохионо. Мөн Фридрих-Эбертийн сан Монголд үйл ажиллагаа явуулсны 30 жилийн ойг тэмдэглэнэ. Хоёр парламентын бүлгийн харилцааны хувьд харилцан туршлага солилцож, суралцах хүсэлтэй байна.

Хэдэн өдрийн өмнө Холбооны канцлер О.Шольцтой уулзсаж ярилцахад Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал ач холбогдолтой боллоо гэдгийг хэлсэн. Герман улсын хувьд  Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаанд хүрэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа. Бидний зорилго бол хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ашигтай байгаасай гэдэг үүднээс хандаж, харилцаж байна. Бид Монгол Улс ажиллах хүчин, зохист хөдөлмөрийн нөхцөлөөр иргэдээ хангаж, цалин сайтай байх чиглэлд бодлого барьж ажиллана гэдэгт социал демократчууд бид итгэж байна” гэлээ.

 Германы Социал демократ нам нь Герман дахь гол нөлөө бүхий үндсэн хоёр улс төрийн хүчний нэг бөгөөд 1863 онд байгуулагдсан. Тус нам нь 2021 оны есдүгээр сард ХБНГУ-ын Бундестагийн ээлжит сонгуулиар ялалт байгуулж, 2021 оны арваннэгдүгээр сард Ногоон нам, Чөлөөт ардчилсан намтай шинэ Засгийн газрын эвсэл байгуулан ажиллаж байна.

 ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал Демократ нам /СДН/-ын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх албан айчлалын хүрээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, МАН-ын ЕНБД, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Тус уулзалтад Монгол Улсад суугаа ХБНГУ-ын элчид сайд , Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар оролцов.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 39 минутын өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 1 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 1 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 3 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 3 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 4 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 5 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 6 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр