Сайд асан Ч.Улааны эхнэрийн төрсөн дүүгийн компани 640 хонь амьдаар нь гаргажээ

Л.Бямбажав
2022/10/25

Өнгөрөгч Баасан гаригт Замын-Үүдээр амьд хонь гаргасан тухай мэдээлэл гарч, "Монголын амьд мал Эрээнд орж ирсэн байна, сайхан хонинууд байна" гэсэн бичлэгийг Өвөрмонгол иргэн цахим орчинд түгээсэн. 

Тэгвэл энэ мэдээлэл нь бодитой бөгөөд ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улааны эхнэр О.Цэрэнбадамын төрсөн дүүгийн компани бог малыг амьдаар нь гаргасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Нийт 640 хонь гаргасан бол дахин 13 мянган хонийг амьдаар нь гаргана гэсэн мэдээлэл байна. 

2019 онд Дорноговь аймгийн Замын–Үүд суманд  ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улааны эхнэр О.Цэрэнбадамын төрсөн дүүгийн компани бог малыг амьдаар нь хил гаргахаар бэлтгэл хангаж байсан боловч коронавирусийн халдвар гарсан.

Тухайн үед буюу 2019 онд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан дээрх асуудалд тайлбар өгч, "Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолбор байгуулагдаад хоёр жил болсон, бүтээн байгуулалтын ажлаа хийсэн, малаа гаргах боллоо гэж асуудал тавьж буй. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн" гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгч байсан.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  “Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компани. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн  сайд нар хэзээ ч хийж байгаагүй. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ гэж ярьж байв. 

Ямартай ч хэдэн жилийн өмнөөс бэлтгэл ажлаа хангаж байсан ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улааны эхнэрийн төрсөн дүүгийн компани бог малыг амьдаар нь гаргаад эхэлжээ.


53
angry
3
care
3
haha
100
liked
4
love
11
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18