АН-д сайдын суудал өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байхаар шийджээ

Л.Бямбажав
2022/10/25

Өнгөрөгч Баасан гаригт ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилсноор МАН-ын доторх сайд нарын марофон үндсэндээ шутарсан гэж хэлж болно. Шинээр боомт хариуцсан сайдыг томилох асуудал яригдаж байгаа боловч түр хойшлуулж, оны дараа хэлэлцэхээр болжээ. Боомт хариуцсан сайдын төсөв ирэх онд суугдсан учраас наана нь томилох боломжгүй. 

Боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч,  Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан. Энэ ч хүрээнд хариуцсан сайдтай байх шаардлага үүссэн. 2023 онд Гашуунсухайт боомтод төмөр замын чингэлэг терминал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ачаа болон зорчигч тээврийн барилга байгууламж байгуулах ажлуудыг хэрэгжүүлнэ. Мөн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулахаар зорьсон. 

Боомтын асуудлыг хариуцах сайдад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр хамгийн их яригдаж буй. Уг томилгоо нь хараагүй  болоогүй байгаа учир тэрбээр мэдсэн ч "Мэдээгүй" мэт тайлбар хэвлэлийнхэнд өгч байгаа. 

Үүнээс гадна ЭМ-ийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдыг сөрөг хүчнээс буюу АН-аас томилно гэх яриа гараад удаж буй. Ялангуяа сүүлийн үед эрүүл мэндийн салбарт гарч байгаа зөрчил, асуудлууд сайдынх нь суудлыг хэдийнээ ганхуулаад эхэлсэн. Хамгийн сүүлд  гэхэд "Өргөө" амаржих газарт үүссэн удирдлагатай холбоотой асуудалд Засгийн газраас шалгалт оруулсан. 

Тэгвэл өнгөрөгч Баасан гаригт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг ярьж, хэрэв сайд нарыг нь өөрчиллөө гэхэд АН-аас томилохгүй. Засгийн газрын гишүүдээ өөрсдийн намын гишүүдээр бүрдүүлнэ. МАН алдаа, оноогоо дангаараа үүрэх ёстой гэжээ. 

Хэдийгээр АН-д хэдэн сайдын суудал өгөх тухай яриа албан ёсоор яригдаагүй ч албан бусаар яригдсан нь үнэн. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Албан ёсоор манай намд бичгээр санал тавьсан юм уу, эсвэл эрх бүхий этгээд болох Ерөнхий сайд нь санал тавьсан зүйлгүй. Гэхдээ улс орны эрх ашгийн төлөө энэ хүнд цаг үед намчирхал, талцлаа хойш тавиад нийлж ажиллахад болохгүй зүйлгүй. Өнөөдрийн гол асуудал нь нам нь маргаантай байгаа, намыг төлөөлөх этгээдгүй. Дээр нь төлөөллийн төв байгууллагаараа дамжуулаад дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй байдал үүсчихээд байна" гэж ярьж байв.

АН-ыг Засгийн газарт оруулах тухай асуудал анхлан Ерөнхийлөгчийн санал байсан бөгөөд удаан яригдсаны эцэст МАН-ын удирдлагын шатанд ийн дэмжлэг аваагүй. Тиймдээ ч АН-ыг Засагт оруулахгүй байх шийдвэрээ Ерөнхийлөгчид зөвөөр ойлгуулах үүргийг цөөн хэдэн хүнд даалгасан гэх. 

Өөрөөр хэлбэл,  АН-ыг Засагт оруулна гэдэг нь молиго болж, Ерөнхийлөгчид хэрхэн зөвөөр ойлгуулах уу гэдэгт МАН-ын хэдэн дарга нар үүрэг хүлээгээд байна. 


2
angry
0
care
6
haha
3
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 17 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 18 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 18 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 22 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 23 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27