Хорих 461-р ангид цагийн хуваарьт ажил нэрийдлээр хоригдлуудыг дэглэж, эрүүдэн шүүдэг байж болзошгүй нөхцөл байдал ажиглагджээ

Н.Мижидмаа
2022/10/25

Хорих ангиудад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссоос хяналт, шинжилгээ хийжээ. Хяналтаар хоригдлуудыг залхаан цээрлүүлж, дэглэдэг байдал ажиглагджээ.

 Уг асуудлаар  ХЭҮК-ын Эрүү шүүлтээс сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн: Хорих 461-р ангид бид ажиллахад цагийн хуваарьт үйл ажиллагаа нэрийдлээр хоригдлуудыг өдрийн турш нэг газарт суулгаж, шингэн зүйл уух,  бие засах, биеийн чилээ гаргах, хөдөлгөөн  хийх боломжгүйгээр хязгаарлаж байна гэдгийг хоригдлууд санал хүсэлтээрээ илэрхийлсэн. Хүний хөдөлгөөнийг удаанаар хязгаарлаж хуулиар хориглоогүй бусад жам ёсны эрхийг хязгаарлаж байгаа нь хүний эрхийн зөрчил мөн. Тэр дундаа гэмт хэрэг үйлдээд, гэм буруутай нь тогтоогдож хоригдож буй хоригдлуудыг давхар залхаан цээрлүүлж байгаа нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр гэж хэлж болно. Тиймээс хоригдлын жам ёсны эрхийг хангаж, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон сургалт нөлөөллын ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Мөн хаалттай хорих ангид цагдан хоригдож буй хүмүүсээс асуумж авахад нийтлэг ажиглагдсан зүйл нь  “үндэслэлгүйгээр цагдан хоригдсон” гэдэг зүйлийг асуумжид бичсэн байгаа юм. Мөн удаан хугацаанд цагдан хоригдож, цагдан хорих хугацаа нь хэтрээд байна гэдэг саналууд ирсэн. Цагдан хоригдож буй хүмүүсийг 18 сараас хэтрүүлэхгүй цагдан хорино гэдэг хуулийн заалт бий.



5
angry
0
care
1
haha
3
liked
4
love
6
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18