Д.Энхжаргал: ЭЕШ-ын шалгуулагчид өмнөх оноогоо ахиулах боломжтой

М.Ариунжаргал
2022/10/23

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Энэ жил 2 дахь удаагаа ЭЕШ зохион байгуулагдах гэж байна. Өмнөх жилүүдэд нэг удаа 06 сард л зохион байгуулагддаг байсан шүү дээ. Энэ шалгалтын онцлог юу вэ?

- Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсаны дагуу энэ оны 2 дахь ЭЕШ 12 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн шалгалтад зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.

Энэ 12 сард болох элсэлтийн ерөнхий шалгалт 12-р сарын 16-ны өдөр Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтыг улс орон даяар нэг цагт нэгэн зэрэг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Монгол хэлбичгийн шалгалт ЭЕШ болохоос нэг сарын өмнө зохион байгуулагддаг байсан шүү дээ. Одоо ЭЕШ-тайгаа хамт болох юм уу.  

-Тийм ээ. Засгийн газрын 37-р тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт байгуулна.

-Шалгалтын үргэлжлэх хугацаа ямар байх вэ.

- Монгол хэлбичиг, математик, физик, химийн хичээлийн гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, түүх, нийгэм судлал, англи хэл, орос хэл, газар зүй, биологийн хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

-ЭЕШ-ын дүн оноог олон улсын шалгалтад дүйцүүлэх журам гарсан шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юү?

-Энэ жилээс эхлэн БШУ-ны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Энэхүү журам нь гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын оноог Монгол Улсын дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх ЭЕШ-ын оноотой дүйцүүлэхэд мөрдлөг болгох юм. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Их дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан болон суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ. Ердийн сургуульд сурч буй болон сургуулиа төгссөн хэн боловч олон улсын шалгалт болох нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг IELTS, TOEFL зэргийг өгсөн иргэд болон суралцагчид Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр хүсэлтээ гаргах мөн цахимаар Eyesh.eec.mn сайтад хандан тухайн шалгалт өгсөн чиглэлээрээ ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэлт хийлгэн дотоодын аль нэг их, дээд сургуульд суралцах боломж нээлттэй юм.

-Шалгуулагчид шалгалтад оролцохоор очихдоо ямар бичиг баримтыг бүрдүүлэх ёстой вэ?

-Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлэн ирснээр шалгалт өгөх эрхтэй болно. Үүнд, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүртгэлийн хуудас (өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна), суудлын хуваарь (та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна), бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэрэг материалыг эх хувиар нь бүрдүүлэх юм. Зарим шалгуулагч сандарч тэвдсэнээсээ болоод бүрдүүлэх материалаасаа ганц нэгийг мартаж ирэх тохиолдол гардаг. Ингэснээр өөрсдөдөө зохиомол сандрал тэвдлийг бий болгодог юм. Ийм байдал гаргахгүйн тулд шалгалтынхаа урд өдөр бичиг баримтынхаа бүрдэл болоод өөрийн сэтгэл санаа, сандрал тэвдлийг дарж, сайн унтаж амарч сэтгэл зүй болон биеэ бэлдэж ирэх шаардлагатай.

-Шалгуулагчид шалгалтад ирэхдээ өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Бичиг баримтаас гадна суудлын хуваарь тухайн хүүхдийг аль сургуульд хэддүгээр зааланд, хэддүгээр суудалд шалгалт өгөх гэдгийг илтгэсэн хуваарь байдаг учир суудлын хуваариа хэвлэж авах хэрэгтэй. Эхний шалгалт 10:00 цагаас эхлэх учир өөрийнхөө цаг хугацаа, түгжрэл бүх зүйлийг тооцоолон шалгалтын байрны гадаа 30 минутын өмнө ирэн, шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх ёстой. ЭЕШ-ын сэдэв даалгавар задарснаас хойш хоцорч орсон тохиолдолд ангийн хаалгыг барьж оруулахгүй. Тиймээс суралцагчид бүх эрсдэлээ тооцож шалгалтын байранд хувийн бэлтгэлээ сайн базааж, эрт ирэхийг зөвлөж байна.

-12-р сард ЭЕШ авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авах уу?

Тэргүүлэх мэргэжлүүдээр нэмэлт элсэлт авах чиглэлийг БШУЯ-аас их, дээд сургуулиудад өгч байгаа.

ЭЕШ-ыг цаашид хэрхэн зохион байгуулах вэ?

ЭЕШ-ын хичээл сонголт болон их дээд сургуулиудад оюутан элсүүлэх журмыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх жил болох 2023 оны ЭЕШ-ын журамд өөрчлөлт оруулахгүй. Харин 2024 оны ЭЕШ-д зарчмын томоохон өөрчлөлт хийхээр зорин ажиллаж байна. Тухай бүрд нь олон нийтэд мэдээлэл хийнэ.   


0
angry
1
care
0
haha
1
liked
6
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 2 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 2 цагийн өмнө
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 2 цагийн өмнө
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 5 цагийн өмнө
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 5 цагийн өмнө
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ Өчигдөр
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв Өчигдөр
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо Өчигдөр
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой Өчигдөр
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ Өчигдөр
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ 2025/06/12