Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжсэн байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувь нь 15 хүртэлх насныхан байгаа бол үүний 60.3 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4 хувиар нэмэгдэж, бусад насны бүлэгт буурчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна