Ж.Мөнхбат: Э.Цэндбаатарт шууд машин аваад өгөх мөнгө байхгүй, ер нь ч тэгээд машин өгөх албатай ч биш

М.Төгөлдөр
Өчигдөр

ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, ОУХМ, гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнгөрөгч нэгдүгээр сард гавьяатынхаа найрыг тэмдэглэсэн. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ё.Баатарбилэг,  нар шинэхэн гавьяатад "Сүзүки" маркын автомашин бэлэглэж буйгаа мэдэгдэж тухайн үедээ олны сайшаалыг хүртээд байсан.

Тэгвэл өнөөдрийг хүртэл бэлэг болгон амласан автомашинаа гавьяат тамирчинд өгөөгүй байгаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичигдэж буй. Тухайн үед дээрх гишүүд "Э.Цэндбаатарт бэлэглэх "Сүзүки" маркын автомашин Баянзүрх дүүрэгт түгжрээд ирж байгаа" гэж хэлж байсан бол чухам ямар шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл амласан бэлгээ бариагүй байгаа талаар тодруулахад "Тухайн үед нутгийн зөвлөлөөс машин өгнө гээд батламжийг нь гардуулсан. Автомашин түгжрээд ирж байгаа гэж хэлсэн нь батламжийг нь авч ирж яваа хүн замын түгжрэлд орчихлоо. Удахгүй ирнэ гэж хэлсэн юм шүү дээ. 

Тэгээд ч бид төсвийн мөнгөөр авч өгөх биш. Энэ хугацаанд Э.Цэндбаатар хоёр ч удаа ирж уулзсан. Нутгийн зөвлөл бол иргэдээсээ хандив цуглуулж байгаад шагналыг чинь шийдвэрлэж өгнө гэдгээ хэлсэн. Бид Цэндбаатарын нэрийг барьж, PR хийнэ гэж юу байхав.  Ингэн барин хүнд юм өгөх албатай ч биш. Хэрвээ мөнгө нь бүрдвэл Архангай аймагт хэрэгтэй байгаа түргэн тусламжийн машиныг нь аваад өгчихдөг юм билүү гэсэн бодолтой байгаа. Бид Э.Цэндбаатарт өргүй. Ямар залилан хийсэн биш" хэмээсэн юм. 


117
angry
3
care
108
haha
8
liked
11
love
28
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18