Хөвсгөл нуурын бохирдлыг цэвэрлэхэд Япон улс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана

М.Төгөлдөр
Өчигдөр

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох ажлыг тусгасны дагуу БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнгөрсөн долдугаар сараас судалгааны ажлыг эхлүүлсэн.

Тус судалгаанд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, дэмжлэг үзүүлэх талаар Япон Улсын Засгийн газар, Жайка болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилллаж байна.

Үүнтэй холбогдуулан Япон Улсын “Ниппон салвэйж” компанийн урилгаар живсэн тээврийн хэрэгсэл, машиныг татан гаргахад шаардлагатай тоног төхөөрөмж, багажийг судлахаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан баг энэ сарын 17-22-ны өдрүүдэд тус улсад ажиллаж байна.

Ажиллах үеэрээ “Ниппон салвэйж” компанийн үйл ажиллагаа болон далайд живсэн хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны туршлага, татан гаргах ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн нуурт живсэн тээврийн хэрэгсэл, машины байршлыг нарийвчлан тогтооход шаардлагатай судалгааны арга зүй болон цаашид ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийн талаар Жайка болон төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг JICS-ийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, харилцан туршлага мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18