МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Тодруулбал, ХНХ-ын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Боомт хариуцсан сайдын нэрийг мөн оруулж ирнэ гэсэн мэдээлэл байгаа ч энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэг сайдын томилгоог хэлэлцэнэ гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.
Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна