БНСУ-ын нэгэн үйлдвэрийн эзэнд Монгол ажилтан эмэгтэй зодуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тэгвэл энэ талаар ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяраас тодруулахад "Монгол эмэгтэйг зодсон үйлдэл аравдугаар сарын 14-ны өдөр гарсан. Уг хэргийг мэдсэн даруйд бид БНСУ-ын Элчин сайдын яам руу холбогдож тус улсын цагдаагийн байгууллага руу холбогдсон. Тухайн эмэгтэй ч мөн цагдаагийн байгууллагад хандсан байсан юм билээ. Одоо уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаад явж байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна