Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан

Л.Бямбажав
2022/10/19

Сангийн сайд Б.Жавхлан "Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр  Анх 2017 онд УИХ-ын 23 дугаар тогтоолд "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монросцветмет" компанийн 49 хувийн хувьцааг худалдан авсан гэх өр төлбөрийг барагдуулж,  100 хувь улсын өмч болгох үүргийг Засгийн газарт өгсөн. Үүний дараа эхний ээлжид тодорхой нэр бүхий иргэдээс УИХ-ын тухайн тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөд "УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй байна. Гэхдээ 49 хувийн төлбөрийг төлөх хэрэгтэй" гэдэг дүгнэлт гаргасан. Үүнээс хойш Сангийн яамнаас  дөрвөн ч удаа хэлцэл хийх оролдлого хийсэн боловч  үр дүнд хүрээгүй. Нөгөө талаас шүүх дээр маргаан үүсгэж, тухайн үеийн Засгийн газар ялагдаж байсан. Ингээд энэ хэлцлийг хийгээгүй явсаар миний бие Сангийн сайд болсныхоо дараа ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг архив дээр судалж, нэлээд ажилласан. 

Хоёр удаагийн хэлцэл амжилттай болж, нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээг хийсэн. Эхний ээлжид 165.5 тэрбум төгрөг, дараа нь 480.7 тэрбум төгрөг суутгасан.  Ингэснээр  Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан гэсэн үг. "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь төрийн өмч болох нөхцөл бүрдсэн. Гэхдээ хэлцэл дуусаагүй, үргэлжилж байгаа" гэлээ. 

Түүнчлэн АТГ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Нийт 10 гаруй хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18