2022 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Н.Мижидмаа
2022/10/19

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оныА/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсонОюутан элсүүлэх журам-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан. Энэ оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг 12 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна

Мөн 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыгЭЕШ-тай хамт зохион байгуулна.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юмУчир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэжЭЕШ-ын журамд заасан байдаг.

Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог ньшалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцахболомжийг олгож байгаагаараа онцлогтой. 

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны 10дугаар сарын 19-ний 15.00 цагт эхлэх ба 2022 оны 11 сарын 21-ий 18.00 цагт хаагдана. Дээрх хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлжшалгалт өгөх газраа өөрөө сонгоно. Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mnсайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. 

Үүнд:

Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/
Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

 ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn,help.eec.mn, facebook.com/eec.mn пэйж хуудсаарболон 7577-9498, 7011-9498 лавлах утас, элсэгчийн сонин, мессеж үйлчилгээ, бусад албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаар зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаж байна.  

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноогшалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах болно.

 МОНГОЛ ХЭЛБИЧГИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сар/өдөр

Цаг 

Шалгалт 

12дүгээр сарын 16                /Баасан гараг/

10.00-11.40

Монгол хэлбичгийн шалгалт

 

 

2022 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ 

 

Сар/өдөр

Цаг

Шалгалт

12 дугаар сарын 16 /Баасан/

13:00-14:20

Түүх

 

16:30-17:50

Англи хэл

12 дугаар сарын 17 /Бямба/

10:00-11:40

Хими

 

13:00-14:20

Газарзүй

 

16:30-17:50

Нийгэм судлал

12 дугаар сарын 18

/Ням/

10:00-11:20

Биологи

 

14:00-15:40

Математик

12 дугаар сарын 19 /Даваа/

10:00-11:40

Физик

 

13:00-14:20

Орос хэл

 

16:00-17:20

Монгол хэл

 

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ


0
angry
0
care
0
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 3 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 5 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 5 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 7 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 7 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 8 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 10 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 10 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28