ТЦА: Охины гэмтэл хөнгөн гэж гарсан тул нэмэлтээр шинжээч томилуулан ажиллаж байна

Н.Мижидмаа
2022/10/19

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн дарга В.Хосбаяр: Долоон тээврийн хэрэгсэл, хоёр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан асуудлыг шалгаж байгаа. Эхний байдлаар ирсэн шинжээчийн дүгнэлтээр 12 настай хүүхдэд гэмтлийн хөнгөн зэргийн хохирол учирсан. Тодруулбал, зүүн өвдөг шарх, баруун өвдөг зулгаралт шарх үүссэн нь тогтоогдсон. Шинжээчийн дээрх дүгнэлтэд тулгуурлаж, хохирогчийн гэр бүлээс нэмэлт шинжилгээний дүгнэлтүүдийг хүлээн авсан. Үүнийг прокурорын байгууллагад өгч, нэмэлтээр шинжээч томилуулан ажиллаж байна. Мөн тухайн өдөр С охинтой хамт явсан Э охинд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Шинжээч томилон, цагдаагийн байгууллагаас мөн шалгаж байгаа. Тухайн хэрэг дээр иргэдийн эрүүл мэндэд хохирол учирснаас гадна долоон машины эд ангийн хохирол учирсан. Энэ нь урьдчилсан байдлаар 117 сая төгрөгтэй тэнцэж байна. Эрүүгийн тухай хуулийн 27.10.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт гарсаны дараа Эрүүгийн хэрэгт тухайн жолоо барьж явсан хүнийг яллагдагчаар татахаар санал хүргүүлэхээр ажиллаж байгаа болохыг мэдэгдэж байна. Мөн М гэгчийн найз залуу Б хариуцлагаас бултана гэж байхгүй, хариуцлага хүлээнэ.




7
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18