Тодруулга: С охин хөлөө тайруулна гэдэг нь ташаа, охины баруун хөлөнд зулгаралт үүссэн ч яс нь хугараагүй

Н.Мижидмаа
2022/10/17

Энэ сарын 10-нд БЗД-ийн "Олимп" хотхоны арын замд "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн 7 машин мөргөж, 12 настай хоёр охиныг мөргөж, дайрч гэмтээсэн ноцтой осол гарсан. Бид охидын биеийн байдлын талаар эх сурвалжаас тодрууллаа.

Ланд-200 маркийн автомашинд замын хажуугаар нэдрэгдэн дайруулсан С охин өнөөдрийн байдлаар /2022.10.17/ ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Охин эхний хэд хоног цочиж, орилж, уйлж шоконд орсон байдалтай байжээ. С охины биеийн байдал баруун хөлнийхөө хоёр хэсэгт том хэмжээний зулгаралттай, гуяны дотор хэсэгтээ мөн том хэмжээний оёдолтой байгаа юм. Азаар ясандаа хугарал аваагүй байна. 12 настай охид тухайн өдөр хамт хичээлээ тарж яваад явган хүний зам дээр уг осол болжээ. С охин өнгөрсөн Даваа гарагт Шүүх эмнэлэгт шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу нь гараагүй байгаа юм байна. 
Харин 12 настай С охины найз Э охин гэмтэл аваагүй ч, биед нь доргилт үүссэн байж болзошгүй учир гадуур эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий.

  Мөн охидын сэтгэл санаа тогтворгүй байгаа учир олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсчээ.

Охидыг дайрсан эмэгтэйн тухайд 1993 онд төрсөн бөгөөд жолооны үнэмлэхгүй, найз залуугаараа согтуу машин бариулахгүйн тулд өөрөө машинаа жолоодож явсан гэх мэдээлэл бий. Мөн тухайн үед осол гаргасан эмэгтэйн найз залуу нь Ланд-200 маркийн автомашиндаа хамт зорчиж яваагүй бөгөөд найзынхаа машинтай хойно нь явж байсан гэх мэдээлэл бий.


214
angry
2
care
16
haha
14
liked
12
love
48
sad
36
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18