Галт тэрэг солилцоо хоногт 14 болж нэмэгдээд байна

O.Аззаяа
2022/10/17

Хөрш орнуудтай хилийн боомтуудын төмөр замаар солилцож байгаа экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ нь манай улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй юм. Тийм ч учраас хөрш орнуудын хилийн өртөөдийн төмөр замаар солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс онцгой анхаардаг. Цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Замын-Үүд – Эрээн өртөөний өргөн царигаар хүлээн авах галт тэрэгний тоог хоногт 8 болгож огцом бууруулсан нь манай улсын экспортын тээврийн хэмжээ эрс буурахад хүргэсэн юм. Энэ асуудалд “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарч, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн төлөө шаргуу ажилласны үр дүнд  Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэг солилцоо сайжирч, өнгөрсөн сарын 24-нөөс хоногт 14 галт тэрэг хятадын талд хүлээлгэн өгч байна. Гэхдээ 14 гэдэг эцсийн тоо биш. Саяхан БНХАУ-ын тал Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлыг хийж дууссан нь галт тэрэг солилцоог ахиад ч нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн тул хоногт солилцох галт тэрэгний тоог цаашид улам нэмэгдүүлэх асуудлаар УБТЗ-ын зүгээс хятадын талтай ярилцаж байна. 


1
angry
0
care
1
haha
1
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18