Долоон машин мөргөж, хүүхэд гэмтээсэн “М” нь жолооны үнэмлэхгүй байжээ

O.Аззаяа
2022/10/17

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ сарын 10-ны орой 18 цаг 46 минут орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашины мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 29 настай эмэгтэй. “М” нь 10-ны орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна. Жолооч “М” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй драйгер багаж үлээлгэж шалгахад 0,00 хувьтай гарсан бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис урьдчилсан байдлаар илрээгүй байна. Явган зорчигчдын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй, уг хэргийг ТЦА-нд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж  байгаа юм.

Осол гаргасан “М” гэж хэн бэ?

Жолоодох эрхийн үнэмлэхгүй, сургалтын төвд суугаагүй М нь 29 настай дээд боловсролтой. ХУД-ийн 18-р хороонд оршин суудаг. Урьд өмнө ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрх бүхий байгууллагад гэмт хэрэг зөрчлийн талаар худал мэдээлэл өгсөн хэргээр Цагдаад 1 удаа зөрчлийн хуулийн дагуу торгуульж байжээ.

Тухайн өдөр “М” ямар маршрутаар явав...

Осол гаргасан жолооч М БЗД-ийн нутаг Жуков хөшөөний баруун талаас хөдөлгөөнд оролцож төв замаар баруун эргэн 4 замын уулзвар руу орж ирээд зүүн гар тийш буюу урагш эргэжээ. Тэрээр Нарантуул захын уулзвараар чигээрээ урагш яваад Их Монгол плазагийн уулзвараар баруун тийш эргэн БаянМонгол хорооллын урд буюу Олимп хотхоны хойд зам дээр дээрх ослыг гаргасан байна.

Ослыг харсан гэрчүүд юу ярив...

Гэрч С: Би 10-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад Олимп хотхоны хойш замаар гэртээ харихаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд Toyota Pruis  маркийн машинтай явж байсан. Зам түгжрэл ихтэй явахгүй зогсож байсан. Тэгтэл миний урд талд гарцаар цагаан өнгийн Land 200 маркийн тээврийн хэрэгсэл буцаж эргээд шууд эсрэг урсгал руу орж миний тээврийн хэрэгслийг шууд урдаас нь мөргөсөн. Тэр машин миний урд байсан хоёр машиныг мөргөөд ард нь байсан миний машиныг мөргөсөн. Нэлээн цаана очиж зогссон Land 200 машины жолооч эмэгтэй байсан

Гэрч Д: Би тухайн өдөр Олимп хотхоны хойд замаар зайсан орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд Toyota Pruis  маркийн машинтай явж байсан. Тухайн үед зам  түгжрээд зогсож байтал цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хашлага даваад миний машины урдаас мөргөж буцаад нөгөө урсгал руу хашлага давж орсон.

 

 


85
angry
3
care
3
haha
3
liked
12
love
30
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18