Сэлэнгэ аймаг хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилт дэвшүүллээ

O.Аззаяа
2022/10/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт Сэлэнгэ аймгаар үргэлжилж байна. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж, хоршоод, төрийн албаныхан оролцож өргөн цар хүрээнд болж өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж,  200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна. Ургац тогтоолтын дүнгээр улаанбуудай 129340 га-д хураалт хийхээс 575 га талбай мөндөрт цохигдон ургац алдаж, 128765 га талбайгаас 13,4 центнер буюу 157358 тонн ургац хураан авах урьдчилсан баланс гарсан. Намрын ургац хураалтад 411 комбайн, 125 будаа цэвэрлэгч, 128 будаа ачигч, 10 төмсний комбайн, 5 даршны комбайн, 27 төмс ухагч, 32 хүнсний ногоо хураагч, 22 механикжсан үтрэм ажиллаж байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүртгэлтэй 154 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоршооны 52 хувь нь газар тариалан, мал аж ахуй хосолсон, 9.2 хувь нь мал аж ахуй, 10.2 хувь нь түүхий эд бэлтгэл, 13.3 хувь нь газар тариалан, 15.3 хувь нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийлүүлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг манлайлж, үр дүнтэй ажиллах зорилт дэвшүүллээ. Цаашид зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ гаднын улс орнууд руу экспортлох боломжийг эрэлхийлж ажиллах юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Сэлэнгэ аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа хэлэлцүүлгээр үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгжүүд санал хүсэлтээ илэрхийллээ.

Тухайлбал Сэлэнгэ аймаг хүнсний ногоо, үр тариагаар аймгаа 100 хувь хангаж, бусад орон нутагт нийлүүлэх хүчин чадалтай ч хадгалах зоорь дутмаг байна. Ингэснээр тариаланчид намар ургацаа хямд өгч, хавар хүнсний ногооны хомсдолд орох нөхцөл үүсдэг гэв. Мөн өвлийн хүлэмж байдаггүйгээс зарим ногоочид орлогогүй болж, үйл ажиллагаа нь зогсоход хүрдэг. Сэлэнгэ аймагт чадварлаг боловсон хүчин зонхилж байна. Харин залуу үеийн төлөөлөл бага байдаг тул залгамж халаагаа бэлдэх шаардлагатай гэдгийг ч мөн хэлж байв.

НАРСАН ОЙ НАЙГАЖ БАЙНАТөвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсэг Тужийн нарсан ойн нөхөн сэргээлтийн үйл явцтай танилцаж, мод тарилаа. Тужийн нарс Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт орших Төрийн тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолборт газар юм. Энэхүү байгалийн цогцолборт газар ой хээрийн түймэр болон хүний буруутай үйлдлээс болж ихээхэн сүйдээд байсан. Тиймээс УИХ-ын 39-р тогтоолоор 2002 онд тусгай хамгаалалтад авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаар нарсан ой өнөөдөр найгасаар байна.

ХӨДӨЛМӨРЧ ХҮН ЯМАР Ч ЦАГ ҮЕД САЙХАН АМЬДАРЧ ЧАДНАТөвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд өрхийн тариалан эрхэлдэг С.Наранцогтын гэрт зочилж, жимсний мод үржүүлгийн талбайтай нь танилцлаа. С.Наранцогтын хувьд 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж байгаа, үлгэр жишээ иргэн юм. Түүний жилийн орлого 60 орчим сая төгрөг бөгөөд орон нутгийнхаа жимс, жимсгэнэ, модны суулгацын хэрэгцээг хангахаас гадна өөрсдийнхөө тарьсан эрүүл аюулгүй, шинэхэн хүнсийг хэрэглэж байна. Тэрээр мод үржүүлгийн талбайгаа танилцуулах үеэр, “хөдөлмөрч хүн ямар ч нөхцөлд, ямар ч цаг үед сайхан амьдрах боломжтой” гэж хэлсэн юм.

Сэлэнгэ аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөн, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид сэтгэл хангалуун буцлаа. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймагт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шилдэг тариаланч, үйлдвэрлэгчдэд шагнал гардууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 39 минутын өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 45 минутын өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 18 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 18 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 21 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр