Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн латин бүжгийн төрөлд “Хатантуул”, стандарт бүжгийн төрөлд “Moon Dance”, “Star” хамтлагууд оролцсон.
Тэгвэл стандарт бүжгийн төрөлд “Moon Dance” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болов. Харин “Star” хамтлаг дөрөвдүгээр байрт эзэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна