“Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус хувьчлалд холбогдсон 20-иод хүний хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

O.Аззаяа
2022/10/15

Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нь өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий этгээдүүдтэй бүлэглэн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг Монголиан коппер корпорейшн ХХК-д хууль бусаар шилжүүлэх тухай шийдвэр гаргуулж, тус компанид эдийн засгийн давуу байдал олж авсан байдаг. 

Мөн Д.Эрдэнэбилэг нар нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК, Хөтөлийн цемент шохой ХК-уудыг Хөрөнгө оруулалтын гэрээ, Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах замаар өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдүүдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирал Д.Ганбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар нь Кью Эс Си ХХК-ийн захирал Э.Шижирт давуу байдал бий болгосон үйлдэлтэй, 20-иод хүнд холбогдох эрүүгийн хэргийг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Дээрх Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа талаар тухайн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан.
Ц.Элбэгдорж ерөнхийлөгч “Нэгэн цагт тарган саалийн үнээ байсан Эрдэнэт үйлдвэр одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон хөгшин үнээ болсон, төр Эрдэнэтийн 49 хувийг авснаар муухай харагдана, хувийн хэвшлээ дээрэмдлээ” гэж УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдэж байсан.
Гэвч Монгол Улсын эдийн засгийн хүнд хэцүү өнөө цаг үед Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь иргэдийн тог, цахилгааны мөнгийг төлж, Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг одооч гэсэн бүрдүүлсэн хэвээр байгаа билээ.


9
angry
0
care
6
haha
12
liked
2
love
4
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18