Д.Амарбаясгалан: "Өргөө" амаржих газарт ЗГХЭГ-аас яаралтай шалгалт оруулах ажлын хэсэг байгуулсан

Л.Бямбажав
2022/10/14

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан гэх зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Түүний оронд "Амгалан" амаржих газрын даргаар ажиллаж байсан Ц.Батболдыг түр томилсон байна.

Тэгвэл Өргөө амаржих газрын асуудлаар  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  хэвлэлд өгсөн яриандаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Засгийн газрын хэрэг эрхлэх газраас яаралтайгаар шалгалт оруулна. Өнөөдөр яаралтай Ажлын хэсэг байгуулаад оруулна гэсэн чиглэлийг өгсөн. Үнэхээр ажлаа явуулахын тулд ажлын байран дээр зөв шаардлага хандлагыг тавьж ажиллаж байсан захирлын ажлыг өөрчилсөн байх тохиолдолд бид эргэж харах ёстой. Ер нь төрийн аливаа түвшинд хариуцлагын тогтолцоо маш их суларсан байгаа гэж үзэж байгаа" гэж ярьжээ. 

“Өргөө” амаржих газрын даргаас чөлөөлөгдсөн Ж.Энхцэцэг дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Өргөө" амаржих газар бугшсан асуудлыг шийдвэрлэсэн гэж харж байгаа. Ажлаас гарсан эмнэлгийн ажилтнууд үгсэн хуйвалдаж салбар яаманд миний эсрэг гомдол гаргасан. Алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо шалгасан ч худлаа үндэслэл гаргасан. Архи уудаг, хувийн эмнэлэг ажиллуулдаг албан тушаалтнуудад би хариуцлага тооцсон.  Салбар яаманд  би гомдож байна. Гомдол гаргасан хүмүүсийг албан ёсоор надад хэлээгүй, уг нь ил тод байх ёстой. Шалгалтын дүнтэй би санал нийлэхгүй. Цөөн хэдэн хүний эрх ашиг зөрчигдсөн учраас ҮЭБ-ыг урдаа барьсан. Ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага нь ямар ч баримтгүй асуудалд хандаж байгаа" гэв.


3
angry
1
care
3
haha
38
liked
3
love
9
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18