ГХЯ: Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023-2025 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлээгүй

Л.Бямбажав
2022/10/14

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж, нэг санал авч унасан тухай мэдээ гарсан. Энэ тухай мэдээлэлд ГХЯ-ны  Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мандхай дараах тайлбарыг өгөв.

 Тэрбээр "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн 2023-2025 оны гишүүний сонгууль энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нью-Йорк хотноо болсон. Энэ удаагийн сонгуульд бүс нутгийн 5 бүлгээс нийт 17 улс нэрээ дэвшүүлж, 14 суудлын төлөө өрсөлдсөн. Монгол Улсын харьяалагддаг Ази, Номхон далайн орнуудын бүлгээс Бангладеш 160, Мальдив 154, Вьетнам 145, Киргиз 126 санал авч сонгогдсон.

Африкийн орнуудын бүлгээс Өмнөд Африк 182, Алжир 178, Марокко 178, Судан 157,  Зүүн Европын орнуудын бүлгээс Гүрж 178, Румын 176, Латин Америк, Карибын орнуудын бүлгээс Чили 144, Коста Рика 134, Баруун Европын болон бусад орнуудын бүлгээс Бельги 169, Герман 167 улсын санал тус тус авч сонгогдсон. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023-2025 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлээгүй" гэжээ. 

Түүнчлэн Монгол Улс 2015 онд болсон НҮБ-ын ХЭЗ-ийн 2016-2018 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж, НҮБ-ын гишүүн 192 улсаас 172 улсынх нь саналыг авч сонгогдон, 3 жилийн хугацаанд амжилттай ажиллажээ. 


0
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18