Г.Амартүвшин: Дампуурлын хуулиар компаниуд дахин бизнесээ босгох боломж бүрдэнэ

Л.Бямбажав
2022/10/14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн.Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд 25 дахь жилдээ зарчмын шинжтэй шинэчлэлтийг хийж байгаа юм.

Хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгчийн хурал, төлбөрийн чадваргүй этгээдийг татан буулгах зэрэг харилцааг зохицуулна. Банкны системтэй холбоотой асуудлаар банкны дампуурлыг Банкны тухай хуулиар зохицуулах, салбарын онцлогоос шалтгаалж, санхүүгийн байгууллага, шашны байгууллага, төрийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэг, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, хуулийн этгээдүүдийн нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Одоо үйлчилж байгаа дампуурлын хуулиар компаниуд төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд шууд татан буулгах арга хэмжээ авдаг. Харин төлбөрийн чадваргүйдлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дампуурлаа зарласан компаниуд дахин бизнесээ амилуулах боломж гарч ирж байгаа нь маш зөв. Тухайн төлбөрийн чадваргүй болсон компанид зээл олгосон банкнууд, бусад байгууллагуудын нэхэмжлэлийн эрэмбэ дарааллыг зөв тогтоох тал дээр ажлын хэсэг илүүтэй анхаарал хандуулж ажиллах шаардлагатай" гэлээ. 


1
angry
1
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18