"Айлаас давс гуйдаггүй"


Айлаас гал, давс гуйдаггүй гэх ардын үг бий. Өнгөрсөн хаврын чуулганы нээлт дээр МУ-ын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ “Давсаа хүртэл алийн болгон айлаас гуйж амьдрах вэ, хүнсээ дотооддоо бэлддэг болцгооё…” хэмээн уриалсан билээ.

Сонирхоод давсны хэрэглээг судлаад үзлээ. Монгол улс жилдээ 15 тэрбум төгрөгийн давс хэрэглэдэг аж. 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт хэрэглээнийхээ 24 хувийг импортоор авчээ. Импортын давсны 43.9 хувийн БНХАУ-аас авсан байна.

Монгол нэрээр шошголсон нунтаг цагаан давснууд аль улсад ямар үйлдвэрт үйлдвэрлэснийг нь тогтоод нэг уншихад гэмгүй гэдгийг хэлье. Дэлхий нийтээрээ химийн гаралтай хүнснээс татгалзаж байгаа энэ цаг үед Монголчууд бид яагаад химийн үйлдвэрт үйлдвэрлэсэн цагаан давс хэрэглэх ёстой гэж? Гэтэл Монголчууд бид дэлхийд олдохгүй байгалийн гаралтай Жамц давстай ард түмэн шүү дээ. Одоогоос 400 сая жилийн өмнө эртний нууруудад үүссэн давсан уултай ард түмэн билээ. Увс, Говь-Алтай, Ховд зэрэг баруун аймгуудад жамц давс элбэг. Тэр дундаа Увс аймагт давсан уул бий.

 Нутгийн ард түмэн эртнээс энэхүү давсан уулаа шүтэн "Шүдэн уул" хэмээн нэрийдэж давсаа эндээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Жамц давс найрлагадаа натрийн хлорид (NaCl) агуулахаас гадна олон төрлийн эрдсийг нэгтгэсэн байдаг нь эрүүл мэндийн ашиг тустай. Магне агуулсан байдаг учир хоол, ундыг гашууруулдаггүй зөөлөн амтлаг болгодог, Кальци агуулсан учир яс, Кали агуулсан учир булчингийн үйл ажиллагаа, Цайр агуулсан учир халдвараас сэргийлэх дархлааг дэмжих тустай билээ. Иймд химийн гаралтай давс бус байгалийн гаралтай дэлхийд ховор жамц давсаа хэрэглэж заншаарай. Байгаль эх биднийг хордуулахгүй. Харин тун хэмжээгээ тохируулаарай.

ШОРВОГ ЦУСТАЙ МОНГОЛЧУУД

2011 онд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хүн амын давсны хэрэглээ, бууруулах арга зам” суурь судалгаа хийж гүйцэтгэжээ. Энэхүү судалгааг Улаанбаатар хот, хөдөөгийн 4 аймгийн 25-64 насны 1040 хүнийг хамруулан хийж, монгол хүний давсны бодит хэрэглээ, давсны эх үүсвэр болж буй хүнс, хоолыг тогтоосон юм. Монголчуудын 83.2 хувь давс хэртрүүлэн хэрэглэдэг нь тогтоогдов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хоногт 5гр хоолны давс хэрэглэж байх гэсэн зөвлөмж хэмжээнээс 2.2 дахин их буюу Монголчууд дунджаар 11 гр давс хоногт хэрэглэж байна. Зүйрлэвэл хоолны жижиг 2 халбага давс болж байгаа юм. Тэгвэл энэхүү 2 халбага давсыг ямар хүнснээс авдаг талаар судлаад үзэхэд нийт давсны хэрэглээний 46.2 хувийг цайнаас, 33.5 хувийг хоолноос, 20.3 хувийг бусад хүнсний бүтээгдэхүүнээс авдаг байна.


                                                        ДАВСНЫ ТЭНЦВЭРТЭЙ ХЭРЭГЛЭЭ

Их битгий хэрэглэ

Дээр өгүүлсэн судалгааны дүнгээс харахад давсны хэрэглээнийхээ 46.2 хувийг цайнаас, 33.5 хувийг хоолноос авч байна гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл энэ дүнг нэмээд үзвэл 79.7 хувь болж байна. Эндээс харахад давс хэтрүүлэн хэрэглэх нь бидний дадалтай шууд хамааралтай болж байна. Хүн амын давсны хэрэглээг хоногт 5 гр хүртэл багасгахад цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар тус тус бууруулах боломжтой. 2 халбага давс хоол, цайндаа хийдэг байсан бол 1 халбага болгож яагаад болохгүй гэж?

Бага битгий хэрэглэ

Хүний бие махбод тэнцвэрт байдалд эрүүл орших зохилдлоготой. Давсны хэмжээ хэтэрвэл хортой бас давсны хэмжээ дутагдвал бүр илүү хортой. Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдийн дунд давсны хэрэглээг тас хорьж илүүдэл жингээ бууруулж байна гэсэн ташаа ойлголт их тархсан. Давсанд агуулагдах натри нь хүний биеийн ус эрдсийн солилцоог зохицуулдаг. Натри хүний биед дутагдвал эсэд усны агууламж буурч бодисын солилцоо хямарч эхэлнэ. Давс хасах үед эхэндээ бие дэх ус эрдэсээ алдсанаар жингээ хасаж байгаа мэт боловч хэсэг хугацааны дараа бодисын солилцоо хямарч олон өвчлөлийн суурь бүрдэнэ. Өөрөөр хэлбэл зүрх, элэг, бөөр, тархи гэх мэт амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарч эхэлнэ. Иймд аливаа зүйлийг зохистой тэнцвэртэйгээр хэрэглэж занших нь эрүүл байх үндэс юм.

 ДАВСНЫ ТӨРЛӨӨ ӨӨРЧИЛ

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг эргэн санаж алийн болгон давсаа хүртэл импортоор авах билээ. Химийн үйлдвэрт гаргасан нунтаг цагаан давснаас илүү байгаль эх бүтээсэн жамц давсаа хэрэглээндээ нэвтрүүлцгээе. Өмнө нь жамц давс худалдаанд олдоц муу, хүнсний захуудаас бутлаагүй том хэмжээтэйгээр нь зардаг, хэрэглэхэд төвөгтэй байдаг байсан бол одоо аль ч супермаркетад ороход Талын Монголын Шүдэн уулын жамц давс байдаг болсон цаг үе. Харин бид худалдан авалт хийхдээ аль нь манай гэр бүл, миний эрүүл мэндэд тустай вэ гэдгийг сайтар уншиж байж сонголтоо хийж байгаарай. Япончууд Монголд ирээд буцахдаа жамц давс ихээр аваад явдаг талаарх хөтөчүүдийн яриа бий.

Гэтэл бид эрүүл мэндэд тустай энэхүү жамц давсаа хэрэглэх бус нунтаг цагаан давс хэрэглээд олон жил болжээ. Одоо давсны төрлөө өөрчлөх цаг болжээ.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч



0
angry
0
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 6 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 6 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 8 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 9 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 9 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 9 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 10 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 10 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 12 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 14 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр