ХОЙМОР НУТГИЙНХНЫ СОНГОЛТ: ЭВ НЭГДЭЛ, ЭЭЛТЭЙ БОДЛОГО

Admin
Өчигдөр

"Эвтэй Монгол, ээлтэй төр" бол Энхболд даргын зөвхөн энэ удаагийн сонгуулийн уриа биш. Энэ бол Миеэгомбын Энхболд гэж хүний амьдралынх нь мөрдлөг, уриа гэж ойлгож байна". Хоймор нутагт болсон нэр дэвшигчийн уулзалтыг нээж нутгийнхны итгэлийг хоёронтоо хүлээн УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүний ийнхүү онцлон хэлсэн үгийг цугласан олон халуун алга ташилтаар мялаалаа.

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлж таван намыг зангидаж ажиллахдаа Хөвсгөлийн дөрвөн сайдтай нэг баг болон ажиллаж байсан юм. Тэрбээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч, эх оронч Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан босгосон морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсний дараа Хөвсгөлийн ард түмэнтэй уулзсан нь энэ. Эвийн бэлгэдэл болсон хоймор нутгийнхан эеэ зангидаж, эх орноо хөгжүүлэхийн тулд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дараагийн Ерөнхийлөгч хэмээн итгэл үзүүлж байна.


М.Энхболд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа эдийн засгийг хоёр дахин өсгөж, ажлын байр, цалин, тэтгэвэр, валютын нөөц, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэн олгох зэргээр иргэддээ ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлсэн. Нийтдээ 90 сумыг эрчим хүчний эх үүсвэртэй холбосон. УИХ-ын даргаар нэг жил ажиллах хугацаанд Монгол Улсын парламент анх удаа Ахмад настны тухай хуулийг баталж, ахмадууд "Насны хишиг" авч эхэлсэн, анх удаа Залуучуудын хөгжлийн тухай хуультай болсон гээд ард иргэддээ ээлтэй олон шийдвэр гаргасан. Тиймээс эвтэй Монголыг цогцлоож, ээлтэй төрийг төвхнүүлж чадах Миеэгомбын Энхболдыг дэмжин сонгох учиртайг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцолж, эвтэй дөрвөн амьтан "Тумбааш" бурхны хөргийг хөвсгөлчүүдийнхээ өмнөөс дурсгав.


Нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний зөвшилцлийн механизмыг бий болгож ажиллахаар тусгасан. Хоймор нутгийг хөгжүүлж буй нэг чухал салбар бол аялал жуулчлал. Хөвсгөлчүүдийн төдийгүй Монголын, цаашлаад дэлхийд гайхагддаг байгалийн хосгүй үзэсгэлэнт Хөвсгөл далайг хамгаалах асуудлыг төрийн бодлогоор дэмжих учиртай. Тиймээс Хөвсгөл далайг төрийн тахилгатай болговол илүү өндөр төвшинд хамгаалах боломж нээгдэхийн зэрэгцээ зүй зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэхэд шинэ гарц, боломж нээгдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 1 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 18 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 21 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 21 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 22 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 23 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23