Л.Оюун-Эрдэнэ: Нислэгийн чиглэл өөрчилсөн нь 800 орчим сая төгрөгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн

Л.Бямбажав
2022/10/14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад айлчилж байна. Түүний айлчлал энэ сарын 12-нд эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд ХБНГУ-ын нийслэл Берлин рүү МИАТ-ын онгоцоор ниссэн. Гэвч Улаанбаатар-Франкфурт чиглэлд нисэх хуваарьтай байсан онгоцоор эхлээд Берлинд газардаад дараа нь Франкфуртад иржээ. Хуваарьт цагаас хоёр цаг хоцорч газардсан, зорчигчдын ачаа саатсан тул Франкфуртаас цааш дамжин нисэхээр төлөвлөсөн иргэдийн зарим нь онгоцноосоо хоцорсон тул иргэдийн хувьд ихээхэн бухимдаж буйгаа нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн.

Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  "Бид МИАТ-ийн онгоцоор ирэхдээ шүүмжлэлд өртсөн. Уг нь 800  орчим сая төгрөгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн юм. Бид мэдээлэлдээ ойлголтын зөрүү гаргасан. Гэхдээ иргэдийн хандлага зөв учраас энэ бол бухимдах зүйл биш. Яагаад гэвэл чартер нислэгээр ирдэг байсан соёлыг энгийн байдлаар зохицуулдаг болж байна" гэжээ.

Түүнчлэн МИАТ компани гаргасан мэдэгдэлдээ "Нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй. Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан, зорчигч тухай бүрт энэ сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн мэдээллийг баталгаажуулж өгсөн" гэснийг тодотгосон.


46
angry
5
care
17
haha
33
liked
10
love
14
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18