Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

М.Төгөлдөр
2022/10/13

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “...Та бол Монгол түмний бахархалт их аваргын хүү. Аавынхаа үйл хэрэг, алдар нэрийг үргэлжлүүлж, Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна…”гэлээ. 

Хакухо М.Даваажаргал хариуд нь “...Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирлээ. Эх орондоо ирэхэд сэтгэл дүүрэн байж, маш их огшож байна. Хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна” гэсэн юм. Тэрбээр мөн өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг нийслэл хотод, тэр дундаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулах зорилгоо Нийслэлийн ИТХ-ын даргад танилцуулсан юм. Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана гэж Нийслэлийн ИТХ-ын дарга хэлсэн юм. Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн зодог тайлах болон Миягино нэрийг өв залгамжлах сүмогийн ёслолын урилгыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд гардуулан өглөө. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • Нийслэлийн ИТХ-Ын Дарга Ж.Батбаясгалан Хакухо М.Даваажаргалыг Хүлээн Авч Уулзлаа2022/10/13 11:42
  • “Чингис Хаан” Хаад, Язгууртны Музейг Нээлээ2022/10/11 15:04
  • “Girls Council” Чуулга Уулзалт Боллоо2022/10/11 14:50
  • НИТХ-7 Хоногт2022/10/10 16:31
  • Дүүргийн Салбар Зөвлөлийн Алба Хаагчдад Чадавхжуулах Сургалт Зохион Байгууллаа2022/10/10 14:17
  • Нийслэлийн ИТХ-Ын Эмэгтэй Төлөөлөгчид Голт Бор Мод Тарилаа2022/10/09 14:03
  • Нийслэлийн ИТХ-Ын Төлөөлөгчид Шар Хуайс Мод Тарилаа2022/10/08 13:02
  • “Хангарди-2022” Спортын Наадам Эхэллээ2022/10/07 15:10
  • "ШИЙДЭЛ-45"2022/10/07 09:19

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18