“ЗӨВ АМЬДРАХ УХААН”-ЫХАН ЗӨВ ХҮНЭЭ ДЭМЖИНЭ

Admin
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа билээ. Энэ хүрээнд нэр дэвшигч Баянзүрх дүүргийн гэр хороололд байрлах "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа тус байгууллагад 0-76 насны 120 гаруй хүн ажиллаж, амьдарч байна. Тэд мод, төмөр, даавуу, эсгий зэргийг ашиглан монгол уламжлал, монгол ахуйг илтгэсэн бүтээл хийхийн зэрэгцээ дэргэдээ цэцэрлэг ажиллуулдаг аж. Энэхүү цэцэрлэгт 2-6 насны 30 гаруй хүүхэд хүмүүждэг ч одоогоор төрөөс хувьсах зардал авч чадахгүй байгааг тус төвийнхөн нэр дэвшигчид учирлав.



Монгол Улсын эмзэг бүлгийн иргэдийн сайн сайхны төлөө бие сэтгэлээ зориулан ажиллаж буй "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт талархаж буйгаа нэр дэвшигч М.Энхболд илэрхийлсэн юм. Төрийн тэргүүнд өрсөлдөж буй нэр дэвшигчдээс Ерөнхийлөгч болох туршлагатай, чадвартай, хариуцлага үүрч чадах хүн нь Миеэгомбын Энхболд учраас хамт олноороо дэмжиж байгаа ажээ. Түүний дэвшүүлсэн "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэл болон гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжихээр тусгасанд тэд талархаж байлаа.











Ю.Сүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 1 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 18 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 21 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 21 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 22 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 23 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23