Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг орон даяар зохион байгуулна

М.Төгөлдөр
2022/10/13

Эх орны өнцөг булан бүрт аж төрөн суугаа соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг тодруулах соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг анх удаа орон даяар зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Соёл урлагийн газар,  аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар, хээрийн судалгааны багтай хамтран зохион байгуулна. Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг Баруун, Зүүн, Хангайн, Төв, Говийн бүсийн дагуу зохион байгуулах юм.  


Соёлын биет бус өвийн анхдугаар үзлэгийг 7 ай савын 362 өвийг хамруулан зохион байгуулна. Үүнд:

1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд;

2. Ардын язгуур урлаг;

3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага;

4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл;

5. Уламжлалт арга ухаан;

6. Мал маллах арга ухаан;

7. Уламжлалт гар урлал зэрэг багтах юм.


Үзлэг, бүсчилсэн судалгааны үр дүнд соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, тархалтыг тогтоох, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах боломжтой ажээ.

Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааны ажил нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18