Б.Энхбаяр Хөгжлийн банкийг шалгах түр хороог ахална

Л.Бямбажав
2022/10/12

 Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.10.12/ хуралдаж, тус банкнаас хийсэн цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонсов.Хянан шалгах түр хороог УИХ-ын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон юм.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажилласан. Тэрбээр хот хариуцсан сайдаар томилогдсон тул түр хорооны ажлаа хүлээлгэн өгөх асуудлыг мөн хурлаар хэлэлцэж, цаашид Хөгжлийн банкын түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж ажиллахаар боллоо.

Хөгжлийн банканд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 769.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүний 87 хувийг бэлэн мөнгөөр, 13 хувийг өмчлөлийн бус үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлсөн байна. Нийт бэлэн мөнгөөр төлөгдсөн зээлийн 267.1 тэрбум нь хэвийн, 126.4 тэрбум нь анхаарал хандуулах, 278.3 тэрбум нь чанаргүй зээлийн ангилалд хамрагдаж буй. 

278.3 тэрбум төгрөгийн 14 зээл төлөгдөн хаагдсан бөгөөд эдгээрээс хамгийн том зээлдэгч нь “Кью Эс Си” ХХК-ийн 191.2 тэрбум төгрөгийн зээл байсан аж.

Чанаргүй активыг бууруулах чиглэлээр 1.7 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, 35 зээл иргэний шүүх, 32 зээл эрүүгийн шүүхийн шатанд байгаа юм байна. 32 зээлийн асуудлаар 2022 онд АТГ-т гомдол гаргаж, 19 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. 

Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр, тус газар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 яллагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлжээ. 



1
angry
0
care
0
haha
5
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18