Б.Энхбаяр: Дарга нар хүссэн зүйлдээ нууцын тамга дарж бүх юмаа нууцалж байгаад хулгай хийж байна

Н.Мижидмаа
2022/10/12

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Мөнгөөр шүгэл үлээлгэдэг болгоё гэдэг санаатай. Манай иргэд шудрага ёсны сэтгэл, зүрхтэй учраас шүгэл үлээдэг. Мөнгө олох зорилгоор шүгэл үлээхийг мэдэхгүй юм. Шантаажны байдлаар шүгэл үлээдэг хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Би бол шүгэл үлээгч, гэхдээ мөнгө олохын тулд шүгэл үлээдэггүй. Энэ хуулийн төсөл дээр хоёр асуулт байна. Нэгдүгээрт энэ хуулийн төслийн 3.2.2 төрийн болон албаны нууцын хуульд заасанчлан төрийн нууцыг хамгаалах ажилтан танилцах эрх бүхий албан тушаалтан танилцсан төрийн нууцад хамаарах мэдээллийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулахгүй гэж байгаа юм. Гэтэл төмөр замын хэрэг болон хэдэн их наядаараа идсэн уусан хэргүүд бүгд нууцад байгаа. Гэтэл нууцад байгаа хэргийг хамааруулахгүй гээд байна. Уг нь нууцын тамганы цаана хулгай хийгээд байгааг л илрүүлэх гээд байгаа юм. Гэтэл энэ ямар учиртай орж ирснийг асуумаар байна. Мөн Сангийн яам Татварын маргаанаа шийдэж байгаа асуудалд шүгэл үлээж болохгүй гэсэн санал өгсөн байгаа юм. Дарга нар дуртай зүйлээ албаны нууц гээд нууцын тамга дарчихдаг. Бүх юмаа нууцалж хулгай хийж байгаа. УИХ-ын гишүүн миний бие асуулга тавихад нууцын тамгатай ирүүлж байна. Би үүнийг нь ил болговол 2-8 жилийн хорих ял авна. Тэгэхээр би ярьж чадахгүй. Нууц гэж дарж байгаа тамганы цаана хулгай байна. Нууцалж байгаа харилцаанд шүгэл үлээж ил болгох хэрэгтэй.

Бичлэгээр үзэх:




0
angry
1
care
2
haha
15
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18