Монголд орж ирсэн ОХУ-ын 1559 иргэний 69 нь оршин суух зөвшөөрөл авчээ

Н.Мижидмаа
2022/10/11

Монгол улсад орж ирж буй ОХУ-ын иргэдийн цуваа тасрахгүй байгаа юм. Манай улсад ОХУ-ын 1500 гаруй иргэн орж ирснээс 69 нь оршин суух хэлбэрийн визийн зөвшөөрөл авчээ.

Гадаадын иргэн харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул: МУ-ын визийн журам болон Гадаад иргэнийг МУ-д бүртгэх журмаар 8 багц 56 хэлбэрийн визийг оршин суух гадаад иргэдэд олгодог болсон. ОХУ-ын иргэд өнөөдөр 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах боломжтой. Үүнд тавигдах шаардлага нь харилцан адилгүй байна. ОХУ, МУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 30 хоногийн хугацаанд визгүй манай улсад зорчсон 1559 иргэнээс 69 иргэнд нь оршин суух хэлбэрийн визийн зөвшөөрөл олгосон байна. Үүнээс 65 нь суралцах хэлбэрийн зөвшөөрөл, 4 нь хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээд байна. Гадаадын иргэний харьяатын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар гадаадын иргэн МУ-д байхдаа нэг удаа 30 хүртэл хоногоор визээ сунгуулсан байх хэрэгтэй. Тухайн иргэнд олгосон сунгалтын хугацаа дууссан өдрөөс хойш 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргах эрх нь үүснэ. Тэгэхээр энгийн үед /цар тахлын бус үед/ тухайн иргэн Монголд байх визээ нэг удаа сунгуулсан бол дараагийн сунгах хүсэлт гаргахдаа заавал МУ-аас гараад дахин зохих ангилалын визтэй юм уу, эсвэл ОУ-ын хэлэлцээрийн дагуух нөхцөлөөр буцаж орж ирнэ гэсэн үг.

Монгол улс руу орж ирж буй иргэдийн дийлэнхи нь Монгол улсаар дамжин Солонгос, Турк, Америк улс руу гарах сонирхолтой байгаа бол зарим хэсэг нь ажил хийх сонирхолтой байна. Иргэдийн дунд Монгол улсад ховор нарийн мэргэжлийн инженерүүд байна.Тэдэнд тулгамдаж буй гол асуудал  хэлний мэдлэг. Хоёрдугаарт байрны асуудал байгаа аж.

3
angry
1
care
0
haha
1
liked
3
love
2
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18