УБ улсын дугаар шинээр авахад өндөр төлбөр төлдөг болно

Л.Бямбажав
2022/10/11

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хориглох талаар яригдаад удаж байгаа ч тодорхой шийдвэрт хүрээгүй байсан юм. Тэгвэл уг асуудалд цэг тавьжээ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өгсөн мэдээлэлдээ "Түгжрэл ихтэй газар авто тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлана гэдэг нь түгжрэл бууруулах суваг нь мөн. Гэхдээ яаж зохицуулах уу гэдэгт тооцоо, судалгаатай хандах шаардлагатай. Автомашины импортлохыг хориглож  эрхийг нь хязгаарлах цаг үе нь биш гэж харсан.  Харин оруулж ирсэн хойноо буюу Улаанбаатар хотод түгжрэл ихтэй газар унахад илүү өндөр байх ёстой. Улаанбаатарын дугаар авахад, түгжрэл ихтэй бүсүүдэд хөдөлгөөнд оролцуулбал илүү их төлбөр авдаг байх зохицуулалт нь зөв гэж шийдвэрлэсэн" гэж мэдээлсэн. 

Хот хариуцсан сайд  Ж.Сүхбаатарын хувьд Түгжрэлийн багц хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын сүүлийн Засгийн газар танилцуулахаар төлөвлөжээ. Уг хуульд татвар, төлбөртэй асуудал тусгагдах юм байна. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хориглох тухай асуудалд  нийгмийн сэтгэлзүйг мэдрэхийн тулд ард түмний хүсэл сонирхлыг мэдэхийн тулд би өөрөө зориуд хэлсэн. Түүнээс биш ийм бодлогоор цааш явна гэж байхгүй" гэдгийг өнгөрсөн долоо хоногт манай сайтад өгсөн яриандаа тодотгосон. 



15
angry
0
care
3
haha
6
liked
4
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18