ЦЕГ: Койн гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдэд хэрэг нээж, шалгаж байгаа

O.Аззаяа
2022/10/10

Цагдаагийн ерөнхий газраас койнтой холбоотой шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлд: Монгол Улсын Засгийн газраас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, энэ оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна.

Мөн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргийг шинээр тодорхойлсон.
Шинээр батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулиар салбарын зохицуулагч байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороогоор тодотгосон бөгөөд хорооноос энэ оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд бүртгэлийн ажиллагаа явуулж “Айдакс” ХХК, “Койнхаб” ХХК, “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК нар бүртгэлд хамрагдсан бол өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 6 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгэгдэж, нийт 9 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байна.
Виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй болно.


4
angry
3
care
2
haha
9
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18