VS:О.Мөнхжин:Би шалгагдаагүй, ЦЕГ-ын дарга Ж.Болд:Койны асуудлаар О.Мөнхжин, Б.Идэр-Од нар шалгагдаж байгаа

O.Аззаяа
2022/10/10

О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нар нь бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж IHC койн гарган, хөрөнгө татан төвлөрүүлж улмаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ асуудалтай холбогдуулан О.Мөнхжин цахим хуудсандаа өөрийн байр суурийг илэрхийлж шалгагдаж байгаа зүйл байхгүй гэж мэдэгдсэн. Тэрээр: "Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компани болон IHC койнтой холбоотой ор үндэсгүй, худал мэдээлэл тарсан байна. Энэ мэдээг бэлтгэж, зохион байгуулалттай цацсан хүмүүс Монголчуудын мэдээний агуулгыг бус гарчигийг уншиж, түүндээ дүгнэлт хийдэг байдлыг ашиглахыг оролдсон нь тодорхой байна. Манай төслийн үйл ажиллагаа эхнээсээ ил тод байсан. Одоо ч ил тод байгаа. Бидний хувьд ямар нэг хууль дүрэм зөрчсөн асуудал огтоос байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. IHC койныг цагдаагаас шалгаж, прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа зүйл байхгүй" гэсэн юм.

Тэгвэл энэ асуудлын талаар ЦЕГ-ын дарга Ж. Болдоос тодруулахад: Койнтой холбоотой асуудлаар шалгагдаж байгаа хэргүүд бий гэлээ. Өөрөөр хэлбэл койны асуудлаар О. Мөнхжин, Б.Идэр-од нар шалгагдаж байгаа гэх мэдээллийг тэрээр үгүйсгээгүй юм. 



12
angry
2
care
13
haha
8
liked
7
love
10
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18