Д.Тогтохсүрэн: Тэтгэвэрийн нас нь болсон атлаа ажилласаар байгаа төрийн албан хаагчдыг чөлөөлнө

Л.Бямбажав
2022/10/10

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.10/ боллоо. Бүлгийн хурлаар нэг асуудал буюу Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Энэ долоо хоногийн Мягмар гаригт Төсвийн байнгын хороо, Пүрэв гаригт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн барихдаа 2023 оны төсвийг дагаж нийт 102 хуулийн төсөл орж ирсэн. Үүний дотор Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль гэсэн хоёр том хууль дагалдан орж ирж байна. Эдгээр хуультай холбоотой 82 хууль дагалдаж орж ирсэн. Дээрх хуулийн төслүүдийг УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн хурлаараа хэлэлцээд Монгол Улсын 2023 оны төсвийг дагасан нийт дүнгээр нь 102 хуулийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.


Төсвийн хуулийг дагалдуулж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. 

Тус нэмэлт, өөрчлөлтөд ямар заалт орох талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад тэрбээр "Төрийн албаны тухай хуульд хоёр өөрчлөлтийг оруулж байгаа. Ирэх жил орон нутгийн төсвийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх төсвийг улсын төсөвт суулгасан байна. Харин 20-оос бусад хувиар орон нутгийн төсвийн боломжоор цалинг нэмэгдүүлнэ. 

55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгосон хэрнээ давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай ийм өөрчлөлт оруулж байгаа нь зарчмын хувьд зөв" гэлээ. 



5
angry
1
care
0
haha
51
liked
3
love
10
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18