Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тиймээс өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаан 16 цагт эхэлнэ.
Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна