УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар албан ёсны хэлэлцээ хийлээ

O.Аззаяа
2022/10/10

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри нар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд хоёр тал Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хөгжиж буйг харилцан тэмдэглэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улс нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” гэдгийг онцлоод, Сенатын танхимын дарга Ж.Фюригийн айлчлал хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтыг урагшлуулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж буйг тэмдэглэв.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри Монгол Улс далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог амаргүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буй туршлагыг бахдан сайшааж буйгаа онцлон тэмдэглээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ойрын ирээдүйд бодит ажлуудаар идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ. Мөн үүний тулд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч буйгаа дурдав.

Түүнчлэн хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг хангаж, бодит үр дүнд хүргэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхийн чухлыг харилцан нотоллоо.

Талууд 2023 онд тохиох Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд ойн хүрээнд харилцан айлчлал, уулзалтууд, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцов.


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад улс нь манай хамгийн том хөрөнгө оруулагч орон гээд дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүрээнд хөгжлийн томоохон төсөл эхлүүлж хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Тэрээр манай хоёр орны харилцаанд тэргүүлэх байр суурьтай уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн зэрэгцээ бусад салбаруудын харилцаа, хамтын ажиллагааг солонгоруулан хөгжүүлэх сонирхолтой  байгаагаа илэрхийллээ. Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тодорхой агуулгаар баяжуулах, экспорт импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж бийг тэрээр онцлов. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар монголын сүлжмэл барааны импортын гаалийн татварыг бууруулах боломжийг судалж үзэхийг хүсээд, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, харилцаа холбоо, мэдээллийн технолог зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв. Тэрээр цааш нь боловсрол, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх боломжийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.


Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри  сурган хүмүүжүүлэх салбарт арвин туршлагатай хүний хувьд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа тэр дундаа оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв. Мөн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлж буй саналууд нь харилцан ашигтай, нөөц боломжтой салбарууд байна гээд худалдаа, эдийн засаг, хөгжлийн харилцан ашигтай харилцааг эрчимжүүлэх яриа хэлэлцээг улам идэвхжүүлж ажиллахаа мэдэгдэв. Канад Улсын Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жэндэр, иргэний нийгмийг чадавхжуулах төслүүдийг амжилттай гүйцэтгэхэд Улсын Их Хурлын даргын манлайлал чухал байр суурьтай байсныг онцлов.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 4 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 6 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 11 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 11 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 12 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр