Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн нөөц төвийн нээлт боллоо

O.Аззаяа
2022/10/10

Засгийн газраас төрийн цахим шилжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд гамшгийн үед үндсэн төвийн үзүүлж буй нэн чухал төрийн цахим үйлчилгээний дэд бүтцийг нөхөн ажиллах, найдвартай ажиллагааг хангах үүрэг бүхий “Үндэсний дата төв”-ийн Нөөц төвийг Дархан-Уул аймагт байгууллаа.  Ингэснээр манай улсын цахим хөгжлийн үзүүлэлтийг нэг шатаар ахиулж, төрийн цахим шилжилтийн суурь, дэд бүтцийн тасалдалгүй ажиллагааг хангахуйц техник технологийн тусгай нөхцөл бүрдэх юм.  Тус төв нь Олон Улсын стандартын “TIER III” шаардлагын дагуу үндсэн төвөөс 200 км-ээс хол зайд Дархан-Уул аймагт байрлаж байгаа юм. 

 Үндэсний дата төвийн нөөц төв байгуулагдсанаар байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн үед нийтийн мэдээллийн суурь болон төрөлжсөн мэдээллийн сан, төрийн үндсэн болон дэмжих системийн нөөцлөлтийг хийж, мэдээллийг нөхөн сэргээх боломжтой болно. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цахим систем, цахим үйлчилгээ, цаашлаад иргэн бүрийн цахим мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй байдал дээшилнэ гэж үзэж байна.

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НӨӨЦ ТӨВ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАНА

 Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах төслийг Дэлхийн банкны группийн Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн. Төсөл нь 2 үндсэн бүтэцтэйгээр хэрэгжсэн.   Эхний шатанд Нөөц төвийг байгуулах, ашиглалтад оруулах төслийн техникийн нарийвчилсан тодорхойлолт, дизайн зураглал болон тендерийн баримт бичгийг боловсруулах Зөвлөх багийг сонгох байсан бөгөөд тус зөвлөх баг нь техникийн холбогдох баримт бичгүүдийг боловсруулахаас гадна нийлүүлэлт, суурилуулалтад хяналт тавих, олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18