БАЯНЗҮРХЧҮҮД: ЭВТЭЙ, ЭЭЛТЭЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХҮНЭЭ ДЭМЖИНЭ

Admin
Өчигдөр

Багш нарын хөдөлмөрийн хөлс, үнэлэмж хангалтгүй байгаад сэтгэл нь эмзэглэж явдаг талаар боловсролын салбарт 40-өөд жил ажилласан, Баянзүрх дүүргийн нэгэн иргэн ярилаа. Уг нь аливаа улс орны амин чухал салбарт ажиллаж, иргэдээ эрдэм боловсролтой болгох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг хүмүүс бол багш нар. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс боловсролын салбар, багш нарт зориулсан ямар бодлого хэрэгжүүлэхээр тусгасныг юун түрүүнд харж сонголтоо хийснээ тэрбээр онцоллоо. Түүний тэрхүү шаардлага, шалгуурт нийцсэн, эвтэй, ээлтэй мөрийн хөтөлбөртэй нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд байсан учраас түүнийг дэмжихээр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах уулзалтад ийн хүрэлцэн иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын ээлжилт уулзалт Баянзүрх дүүргийн иргэд сонгогчид болон төрийн албан хаагчидтай хийх уулзалтаар үргэлжилж байна.

Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа эв эеийг чухалчилж, багш, эмчийг дээдэлсэн нийгмийг цогцлоохоор тусгасан. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө эрдэмт багш нараа дээдлэн шүтдэг нийгэм төлөвшүүлэх, багш бэлтгэх тогтолцоог хамгийн чанартай түвшинд хүргэх бодлогыг баримталж ажиллахаа илэрхийлсэн. Багш хүн ирээдүйн Монголыг бүтээх учраас тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар тусгасан юм. Мөн эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарахаар тусгасан нь энэ салбарын төдийгүй олон иргэдийн сэтгэлд нийцэж байгаа билээ. Энэ нь түүнийг дэмжих бас нэгэн шалтгаан болж байгааг нэр дэвшигчийн уулзалтад оролцож буй хүмүүс удаа дараа тодотгож байлаа. Үүний дараа нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа мэргэшсэн төрийн албыг бий болгох зорилт дэвшүүлснээ онцлов.

Богдхан уул, Багатэнгэр, Төр хурахын ам, Хар усан тохой зэрэг үзэсгэлэнт газарт оршин суудаг 327 мянга гаруй баянзүрхчүүд өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Намын дөрвөн хүнд итгэл хүлээлгэж, УИХ-д сонгосон. Сонгосон иргэдийнхээ итгэлийг алдахгүй, эргэх холбоотой ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, Б.Батзориг нар уулзалтад оролцож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн онцлох заалт болон хувь хүнийх нь тухайд байр сууриа илэрхийллээ.

Б.Мөнгөнзул: Ерөнхийлөгч болоод кино урлагийн салбарт анхаараасай гэж хүсч байна

Би нам бус. Гэхдээ энэ удаагийн сонгуульд Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Залуусыг дэмжих бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна билээ. Ерөнхийлөгч болбол энэхүү зорилтоо хэрэгжүүлэх нь мэдээж. Үүнээс гадна кино урлагийн салбарт анхаарал хандуулж, тодорхой бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.

Б.Балжинням: Амлалтаа биелүүлнэ гэж итгэж байна

АН-аас нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд найман жил суусан ч юу ч хийж, бүтээгээгүй. Анх гарч ирэхдээ уран сайхан ярьж, ард түмний толгойг сэнхрүүлсэн. Түүнд нь итгэж иргэд саналаа өгсөн боловч далаараа тавиуллаа. Одоо энэ удаагийн сонгуулиар сайхан ярьж байгааг нь биш, хийж хэрэгжүүлэхээр зорьж байгааг нь сонгох хэрэгтэй гэж үзээд Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн. Энэ хүнийг улс орон, ард иргэдийнхээ төлөө тууштай ажиллаж, амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Ж.Нямсүрэн: Хүнийг нь харж сонголтоо хийсэн

Би аль нэгэн намыг дэмждэггүй. Сонгуулиар нэр дэвшиж буй хүнийг нь харж сонголтоо хийдэг дээ. Энэ удаад ч мөн ялгаагүй хүнийг харж, Миеэгомбын Энхболдыг дэмжиж, уулзалтад нь оролцож байна. Энэ хүнд олон түмэн итгэл хүлээлгэж байна. Тэдний итгэлийг дааж, амласнаа биелүүлэх нь л чухал.

Ш.Батсайхан: АН ярьдаг шигээ хийж чадаагүй учир одоо өөр сонголт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван хүнээс Миеэгомбын Энхболд туршлагатай, мэдлэг боловсролтой, ээлтэй мөрийн хөтөлбөртэй болохоор нь дэмжиж байна. АН Ерөнхийлөгчөөр найман жил, төр засгийн эрхийг дөрвөн жил барьсан ч эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, иргэдийн амьдарлыг ядууруулсан. АН хэлж, ярьдаг шигээ хийдэг байсан бол тэднийг дахиад л сонгоно. Гэтэл тэд бидний итгэлийг алдсан. Одоо ард түмэн яалт ч үгүй өөр сонголт хийх нь гарцаагүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 1 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 18 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 21 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 21 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 23 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 23 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23