Г.Тэмүүлэн: Хаалганы цаана төсөв хэлэлцэн, баталдаг жишгийг бид өөрчлөх болно

Л.Бямбажав
2022/10/07

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. УИХ-аас төсвийг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж байгаа анхны тохиолдол юм. Энэ талаар өнөөдөр /2022.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 2022 оны төсөв цар тахлын хүндрэлийг даван туулах, эрсдэлийг бууруулахад чиглэж байсан бол ирэх 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, тодорхой шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөснөөрөө онцлог гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдлаа.

Төсвийн байнгын хорооноос ирэх оны төсөвтэй холбогдуулан урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжих, микро, макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг хангах, инфляцыг хязгаарлахад чиглэсэн бодлогыг баримтлан ажиллах аж.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Хаалганы цаана төсөв хэлэлцэн, баталдаг жишгийг бид өөрчлөх болно. Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишгийг тогтоосон хэлэлцүүлгийг зохион байгуулж байхаар болсон. Бид чуулганы завсарлагааны хугацаанд иргэний нийгмийн болоод төсвийн чиглэлээр мэргэшсэн албан байгууллагуудын удирдлагатай уулзаж төсвийн ил тод байдал, түүнд тавих хяналтыг сайжруулах тал дээр тодорхой реформыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Жил бүрийн улсын төсөвт үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, халамж тусгасан байна гэх зэргээр иргэдийн зүгээс шүүмжлэл их ирдэг. Тиймээс төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломжийг бид бүрдүүлье. Цаашид бид төсвийн бодлого төлөвлөлт, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Олон нийтийн хяналттай хэлэлцүүлэг зөвхөн төсвийн төсөл бус төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол бүр дээр зохион байгуулагдана” хэмээн мэдээллийнхээ үеэр онцоллоо. 

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд олон нийтийн нээлттэй, хяналттай хэлэлцүүлэгт иргэд тэр дундаа төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн болоод мэргэжлийн судалгааны байгууллагуудыг идэвхтэй оролцож, ажил хэрэгч хандахыг уриаллаа.

Иргэд төсвийн төсөлд “D-Parliament” цахим хуудас, [email protected] мэйл хаягаар болон 51-262727 утсаар саналаа ирүүлэх боломжтой. Саналыг аравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд нээлттэй авах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18