​ "Хайрхан худалдааны нэгдсэн төв" ашиглалтад орсноор автозамын түгжрэл 40 хувь буурна

Л.Бямбажав
2022/10/07

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, зах худалдааны төвүүдийн бөөгнөрлийг багасгах зорилтыг хэрэгжүүлж байгаа "Хайрхан худалдааны нэгдсэн төв"-ийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. 

Нийслэлийн иргэдээс гадна баруун зүгт гарах 16 аймгийнханд зориулсан  тус "Хайрхан худалдааны нэгдсэн төв" ашиглалтад орсноор автозамын түгжрэл 40 хувь буурна.

Тус төвийг СХД-ийн 32 дугаар хороонд "Нью Фоос" ХХК, "Амэ Интернэшнл" ХХК-иуд өөрийн эзэмшлийн 348,000 мкв газарт хэрэгжүүлнэ. 


Хотын төвд байрлалтай захуудын төвлөрлийг сааруулж, авто машины замын түгжрэлийг бууруулахад чухал хувь нэмэртэйг онцлон эрх зүй, бодлогын хүрээнд дэмжихээ илэрхийлэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 

“Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар “Хотын түгжрэлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийслэлийн удирдлагын бодлогод энэхүү төслийн ерөнхий агуулга нийцэж байгаа. Мөн хувийн хэвшлийнхэнд ч ашиг орлого олох боломж нээгдэнэ. 

Нийт 28 га газарт худалдааны төв үйл ажиллагаа явуулна. Өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв А, Б блокт байрлана. 

Барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг мөн хийсэн. Мах, ногоо, хүнсний захыг иж бүрэн байгуулна. Төслийн хүрээнд томоохон захуудын худалдан авагчдаас судалгаа хийсэн.

Судалгаанаас үзэхэд, хөдөө, орон нутгаас зорьж ирсэн хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа. Тэдгээр иргэд заавал зах руу очих биш, энэхүү худалдааны төвөөс шаардлагатай бараа, материалаа авах боломжтой. Түгжрэл тэр хэрээр буурна. Энэхүү нэгдсэн төвд 2.8 га худалдааны талбай, мөн автомашины 1,200 зогсоол төлөвлөсөн” гэв.


4
angry
1
care
10
haha
28
liked
3
love
5
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18