Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй бол гал алдана

Л.Бямбажав
2022/10/07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын тулгамдсан нөхцөл байдлыг ярилаа. 

Тэрбээр " Эрчим хүчний салбарт хүнд нөхцөл байдалд байна. Нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгө 109,2 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнд Багануурын уурхай 61,3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхай 33,3 тэрбум, Шарын голын уурхай 14,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн хомсдолд орсон. Мөн эрчим хүчний үйлдвэр компаниуд ялгаагүй нөхцөл байдалд орсон. Бид ОХУ-аас оргил ачааллын цагт баруун болон төвийн бүсээрээ цахилгаан импортолдог. 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37,8 тэрбум төгрөгт хүрэх нөхцөл байдал үүссэн гэх мэт эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар 432,8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. 


Тийм учраас 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тариф өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хооронд шийдвэр гаргаад явж байна. Эдийн засаг хүнд байгаа учраас эхний ээлжинд айл өрхүүдийн дулаан цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй. Харин аж ахуйн нэгжүүд 5000квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, түүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар нэмэгдүүлж тооцох тариф гарч байгаа. Уул уурхай, банк зэрэг санхүүгийн ачаалал дааж чадахгүй ч байгууллагууд 200 квт хүртэл 28 хувиар,  200 квт дээш хүртэл 38 хувиар нэмэгдүүлнэ. Ингэж чадвал жилийн хугацаанд 280 тэрбум гаруй төгрөг орж ирэх боломжтой. Үнэ нэмэх эсэх дээр бид судалгаа хийж үзсэн, гэвч эрчим хүчний үнэ тарифыг ойрын хугацаанд яаралтай нэмэхгүй бол гал алдах нөхцөл байдал үүссэн учир нэмэхээс аргагүйд хүрлээ" гэв. 

 


11
angry
1
care
1
haha
2
liked
1
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18