"Баян Хөхсэрх Дистрибюшн" компани, харилцагчид, 100 гаруй ажилтнууд хохирч байна

Л.Бямбажав
2022/10/07

Сүүлийн өдрүүдэд “Баян Хөхсэрх Дистрибюшн” ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан, олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн мэдээллийг нэр бүхий мэдээллийн сайт удаа дараа тараасантай холбогдуулан тус компанийн зүгээс мэдээлэл өчигдөр /2022.10.07/ хийв. Үндэслэлгүй, сөрөг  мэдээлэл цацагдсантай холбоотойгоор  "Баян Хөхсэрх Дистрибюшн" компани, харилцагчид, 100 гаруй ажилтнууд нь  хохирч буйг тус компанийн захирал  Д.Цэцэнцогт хэлж байна.

“Баян Хөхсэрх Дистрибюшн” ХХК нь улс орныхоо хөгжил дэвшилд, төсвийн орлого бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа явуулж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн нэг юм. 

Ковид цар тахал, улс орнуудын геополитикийн зөрчилдөөн зэрэг гадаад эрсдэлүүд их байгаа амаргүй цаг үед Монгол Улсынхаа ард иргэдийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээг хангахын тулд 200 гаруй нэр төрлийн барааг импортоор оруулан ирж, худалдаалж байна.

Ингэхдээ хүн амын эрүүл мэнд хүнсний бүтээгдэхүүнтэй салшгүй холбоотой учраас стандарт, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг оруулан ирж, Монгол Улсынхаа хууль, тогтоомжийн дагуу Гаалийн болон Орлогын албан татваруудыг тогтоосон хэм хэмжээний дагуу тогтмол төлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулан өнөөдрийг хүрч байна.


Гэтэл сүүлийн өдрүүдэд манай  “Баян Хөхсэрх Дистрибюшн” ХХК-ийн бизнесийн нэр хүндэд илтэд халдсан, үйл ажиллагааг харлуулж, олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн мэдээллийг нэр бүхий мэдээллийн сайт удаа дараа тараалаа. Олон нийтэд санаатайгаар тарааж буй тэрхүү мэдээлэлд “Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн импортолж, түгээдэг, бараа бүтээгдэхүүний хугацааг засварладаг, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын ажилчид хууль бусаар хамтран ажилладаг” гэх зэрэг ор үндэслэлгүй, үнэнд үл нийцэх мэдээлэл агуулагдаж байна.

Манай компанийн зүгээс тухайн сайтын сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, сонирхсон бүх асуултад нь нээлттэй хариулж, үйл ажиллагаагаа танилцуулсан боловч тэр бүгдийг хасаж, олон нийтэд огт хүргээгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Бид түүнчлэн холбогдох байгууллагуудад өөрсдийн санаачлагаар хандаж, бараа бүтээгдэхүүн, агуулах, үйл ажиллагаандаа удаа дараа хяналт шалгалт хийлгэсэн бөгөөд мэдээлэлд дурдагдсан зөрчил байхгүй, бусад зөрчил дутагдал гаргаагүй гэдгийг тогтоогоод байна.


Тиймээс манай компанийн зүгээс бизнесийн үйл ажиллагааны нэр хүндэд илтэд халдсан уг асуудлаар сэтгүүлчдэд холбогдуулан Ёс зүйн гомдол гаргаж буй бөгөөд холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн хууль хяналтын байгууллагуудад хандаж байгаагаа мэдэгдэж байна.

Мөн бидний зүгээс тус нэр бүхий сайтад хандан худал мэдээллээ залруулах, няцаалт хийх, манай компанийн нийт харилцагчид, үйлчлүүлэгч, хэрэглэгчдээс уучлалт хүсэхийг шаардаж байна.

Манай компанийн үйл ажиллагаа нээлттэй явагддаг ба цаашдаа ч шаардлагатай хэлбэрээр хуулийн дагуу шалгуулж, үйл ажиллагаагаа баталгаажуулахад бэлэн бөгөөд ямагт Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллаж ирсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

“БАЯН ХӨХСЭРХ ДИСТРИБЮШН” ХХК


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18